Япон улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Хаяши Ёшимасатай уулзав

2023-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

П.АМГАЛАН

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотод долдугаар сарын 13-14-нд болж буй АСЕАН-ны Азийн бүсийн форумын сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож байна. Форумын үеэр Япон улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Хаяши Ёшимасатай уулзаж, хоёр талын хэмжээнд хийсэн томоохон айлчлалын үеэр тохиролцсон ажлын үр дүн эхнээсээ гарч буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв. Мөн бүс нутаг нэн ялангуяа, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, тогтвортой байдлыг хангах явдал нь нэн чухал гэдгээ уулзалтын үеэр талууд илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Япон Улсын зүгээс 2023 оны дөрөвдүгээр сараас эхлэн монгол иргэдийг онлайнаар цахим виз мэдүүлэх болон хүлээн авах боломж бүхий цахим визийн системд хамруулж, визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд Япон Улсын Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авч буйд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

4 цаг 25 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

5 цаг 25 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

5 цаг 25 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

5 цаг 25 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

15 цаг 38 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

16 цаг 42 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин