Д.Сумъяабазар: Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан

2023-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар Зайсангийн зүүн тал /Соёмботой уул/-ын орчмын үерт автсан байршилд НОК ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсжээ.

Энэ үеэр үертэй холбоотой авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Туул голоос урагш тухайн хэсгийн газар тусгай бүс учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа. Нийслэлийн захиргаанд харьяалагддаггүй. Гэвч асуудал тулгарахад нийслэл рүү бүх хариуцлагыг өгч байдаг. Үр дүнд нь Улаанбаатар хотын иргэд төөрөгдөж, хохирч байна.

Нийслэлийн хувьд цэвэрлэгээ, хог тээвэр, тог, ус дулаан гэх мэт хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг хариуцдаг. Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийн, хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх Ажлын хэсгийг байгуулсан. Хохирлын хэмжээг тогтоон Нийслэлийн онцгой комисст танилцуулна. Дахин үер болох магадлалтай учраас эрсдэлийн үнэлгээг хийнэ" хэмээн ярив. 

Эх сурвалж:www.polit.mn 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

4 цаг 15 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

4 цаг 15 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 15 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

4 цаг 15 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

20 цаг 10 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

20 цаг 15 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

20 цаг 17 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

20 цаг 24 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин