Барууны орнуудад хүний эрхийг хамгаалах асуудал хямрах чиг хандлагатай байгаа тухай

2023-07-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Барууныхан хүний эрхийн салбарт маргашгүй манлайлагч гэдгээ дэлхий нийтэд итгүүлэхийг эрмэлздэг. Үүний зэрэгцээ АНУ, Канад, Их Британи болон ЕХ-ны улс орнуудад хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал дордсоор байгаа ба уг явцыг НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгуллага, Европын Зөвлөлийн өргөн хүрээний механизмууд зогсоож чадахгүй байна. Харин ч эсрэгээрээ барууныхан эдгээр механизмуудын тухай тэдэнд таалагддаггүй улс орнуудад шахалт дарамт үзүүлэх шаардлагатай үед л санадаг.

Үндсэрхэг, арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэл болон эдгээр үзэл бодолтой холбоотойгоор гарах үл тэвчих байдал улам их дэлгэрч байгаа нь ноцтой асуудал болж байна. Өөрийгөө «ардчиллын загвар» хэмээн тодорхойлсон АНУ-д 700 орчим «үзэн ядагч» бүлэглэл, 940 орчим хэт даврагч үндэсний үзэл баримтлалтай бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байна. АНУ-ын цэргийн албан хаагчдын хувьд үндсэрхэг болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй байгууллагуудад гишүүнээр элсэхийг хуулиар хориглодоггүй. Үзэн ядалтын улмаас үйлдсэн гэмт хэргийн талаас илүү хувь нь хохирогчдын гарал үүсэлтэй холбоотой байна. Их Британид ийнхүү тэгш бус байдал нь ялангуяа COVID-19 цар тахлын үед илэрсэн - үндэсний цөөнх болох иргэдийн нас баралтын түвшин уугуул британичуудынхаас 2 дахин их байв. Үндсэрхэг үзлийн тархалтыг Дэлхийн 2-р дайны гэмт хэрэгтнүүдийг баатар болгон хувиргах оролдлогууд зүй ёсны мэт дагалдаж байна. Гуравдугаар Рейхийн эзлэн түрэмгийлэгч засаг захиргааны нэгжүүдэд ажиллаж байсан этгээдүүдийг «коммунизмын эсрэг тэмцэгчид» хэмээн нэрлэж, тахин шүтэх явдал Польш, Чех, Эстони, Латви, Литва зэрэг улс оруудад хамгийн их өргөн дэлгэрч байна.

Барууны орнууд хүний эрхийн тухай олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орохыг бусад улс орнуудад үүрэгддэг ч өөрсдөө энэ асуудалд маш сонгомол маягаар ханддаг. Тухайлбал, өөрийгөө «Хүний эрхийн эх орон» хэмээн тунхагладаг Франц улс гэхэд Бүс нутгийн болон үндэсний цөөнхийн хэлний тухай Европын тунхаг бичгийг соёрхон батлаагүй, Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенцын 12 дугаар протоколд, Үндэсний цөөнхийг хамгаалах суурь конвенцод, мөн Гадаадын иргэд орон нутгийн хэмжээнд олон нийтийн амьдралд оролцох тухай конвенцод нэгдэн ороогүй.

Олон жилийн турш АНУ хоригдлуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ба тэдний нөхцөл байдал нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн санааг ихэд зовоож байна. Хамгийн аймшигтай жишээ дурдваас одоог хүртэл Гуантанамогийн тусгай хорих анги үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. «Байцаалтын өргөтгөсөн аргууд» гэгчийг боловсруулахад оролцсон АНУ-ын Тагнуулын төв газрын сэтгэл судлаач асан Ж.Митчелл хоригдлуудыг унтуулахгүй байх, чимээ шуугианыг ашиглах, живүүлэх гэх мэт эрүү шүүлт, хүчирхийллийн олон аргуудыг хэрэглэдэг байсныг хүлээн зөвшөөрсөн. Гуантанамо дахь хоригдлуудад зохих эмнэлгийн тусламж үзүүлдэггүй ба тэдний үхлийн шалтгааныг сайтар судалдаггүй.

Барууны орнуудын эрх баригчид томоохон корпорацуудын ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд хүн амынхаа экологийн эрхийг золиосолж байна. Тухайлбал, АНУ-д нүүрсний уурхайн маш хортой дайвар бүтээгдэхүүн бөгөөд тус улсын агаар, ус, хөрсний бохирдлын хоёр дахь том эх үүсвэр болох нүүрсний шаарыг эргэлтэд оруулах дүрмийн зохицуулалтыг зөөлрүүлсэн. Мөн аливаа бохирдол, химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон цэвэр усны үндсэн стандартыг хүчингүй болгов. Канадад уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхдээ үндэсний цөөнхийн экологийн эрхийг мөн зөрчиж байна. Байгаль орчны үнэлгээ хийлгүй, мөн уугуул иргэдийн төлөөлөлтэй зөвшилцөлгүйгээр эхлүүлсэн Маунт Полли ордыг ашиглах төсөл нь үүний яруу тод жишээ юм. Төслийн ажил эхэлснээр усны чанар, загасны нөөц болон уламжлалт эмийн хэрэгслүүдийн чанар илт мууджээ. Францын Гвиана дахь уул уурхайн үйл ажиллагаа нь тус нутгийн ус, хөрсийг мөнгөн усаар хордуулсан. Түүнчлэн Парис Францын Полинезид хийсэн цөмийн туршилтынхаа сөрөг үр дагаврыг арилгахын тулд ямар ч арга хэмжээ авахгүй байна.

Барууны орнууд эмэгтэйчүүдийн эрхийг цогцоор нь зөрчиж байгаа нь тэдэнд дэлхийн бусад улс орнуудад тэгш эрхийн стандартын талаар сургаал айлдахад нь огтхон ч саад болохгүй байна. Их Британид бүтэн цагаар ажилладаг эмэгтэйчүүд эрчүүдээс 10 хувиар бага цалин авдаг бол цагийн ажилчид 34 хувиар бага авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг иргэдийн 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэд тус улсын тэргүүлэх компаниудын удирдах албан тушаалын дөнгөж 6 хувийг, ТУЗ-ийн суудлын ердөө 3 хувийг эзэлж байна. Финландад эмэгтэйчүүдийн тэтгэврийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнхээс гуравны нэг орчмоор бага байдаг.

Чухам эдгээр улс орнууд нь ардчиллын жишиг стандартуудыг «экспортлохыг», бусад улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг, мөн хүний эрхийн байдлыг нь шүүмжилснээр тэдэнд улс төрийн шахалт дарамт үзүүлэхийг идэвхтэй оролдож байна. Дэлхийн бүх улс орнуудын бүрэн эрхт байдал, тэдний түүх, соёл, шашин шүтлэг болон үндэсний онцлогийг хүндэтгэх, арьс өнгө, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах болон ийнхүү үзэлтэй холбоотой үл тэвчих байдлыг үгүйсгэхгүйгээр олон улсын харилцааны жинхэнэ ардчилсан тогтолцоог бүрдүүлэх боломжгүй юм.

 

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 136, 137 (7121, 7122)

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

6 цаг 18 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

9 цаг 10 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

9 цаг 15 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

9 цаг 20 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

9 цаг 25 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

21 цаг 43 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

21 цаг 44 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

21 цаг 46 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

22 цаг 56 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Өчигдөр 13 цаг 42 мин