Шуурхай мэдээ: OM 138 нислэгийн талаар

2023-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Франкфурт – Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг нь 2023 оны 7-р сарын 3-ны өдрийн 14:30 цагаас (Франкфурт хотын цаг) Фрапорт ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд хөөрөх хуваарьтай байсан боловч өмнөх нислэг буюу Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн саатал болон Франкфурт хотын Фрапорт ОУНБ-ын шөнийн цагийн дуу чимээний хязгаарлалтаас шалтгаалан орон нутгийн цагаар 07-р сарын 04-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, 07-р сарын 05-ны өдрийн 04:50 цагт (Улаанбаатар хотын цаг) Чингис Хаан ОУНБ-д буухаар төлөвлөгдөж байна.

Фрапорт ОУНБ нь Франкфурт хотын төвтэй ойр байрладаг учраас хотын оршин суугчдын амгалан тайван байдлыг хангах үүднээс шөнийн 23:00 – 05 цагийн хооронд агаарын хөлгийг буулгах, хөөргөх үйл ажиллагааг хязгаарладаг юм.

Аялал жуулчлалын оргил ачааллын үед Европ чиглэлийн зорчигчдын тав тухыг алдагдуулан хүндрэл учруулсандаа нийт зорчигч, үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье.

МИАТ ТӨХК нь нислэг саатлын үед ажиллах журмын дагуу зорчигчдод холбогдох үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ цааш дамжин нисэх зорчигчдын аяллыг зохицуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна.

ОМ 162 бас л сураггүй болсон
Худал мэдээлэл
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

4 цаг 25 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

5 цаг 25 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

5 цаг 25 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

5 цаг 25 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

15 цаг 38 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

16 цаг 42 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин