БНЭУ-ын Лок Сабха-гийн дарга Ом Бирла ирэх сард айлчлал хийнэ

2023-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

П.АМГАЛАН

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла долдугаар сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лок Сабха-гийн дарга Ом Бирла-д бараалхана.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бэхжүүлэх, манай улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бататгах, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

4 цаг 25 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

5 цаг 25 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

5 цаг 25 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

5 цаг 25 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

15 цаг 38 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

16 цаг 42 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин