Европын холбоо хүнсний аюулгүй байдлын салбарт «давхар стандарт» баримталж байна

2023-06-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Европын Холбоо дэлхийн хүнсний хямралд Оросыг үндэслэлгүйгээр буруутгах нь хэвшмэл хэллэг болжээ. Брюссель дэлхийн түвшинд уг сэдвийг зөвхөн улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд сөхдөг бөгөөд хүнсний хямралд өртсөн улс орнуудад асуудлаа үр дүнтэй шийдвэрлэх арга замыг санал болгодоггүй. Харин сүүлийн үед өөрсдийнхөө хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ташаа мэдээлэл тараахынхаа оронд хямралын бодит шалтгааныг судалж эхэлсэн ба уг шалтгаанууд нь ихэвчлэн ЕХ-ны бодлоготой шууд холбоотой байна. ЕХ-ны Хөдөө аж ахуй, загас агнуурын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр хийсэн үнэлгээ бодит байдлыг тодорхой харуулав.

Үнэн хэрэгтээ бол хүнсний хомсдолын эх үүсвэрийг тодорхойлохдоо ЕХ-ны гишүүн орнууд Оросын энэ талын судалгаа, үнэлгээтэй санал нэгддэг. Нөхцөл байдал хүндэрсэн нь өндөр инфляц, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, мөн эрчим хүч, бордоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй шууд холбоотой ба энэ бүхэн нь Оросын эсрэг хориг арга хэмжээний болон Европын холбоо хүнсний бүтээгдэхүүн идэвхтэй худалдан авахын тулд «хэвлэх машин»-аа ажиллуулах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаагийн шууд үр дагавар юм.

НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас удаа дараа уриалга гаргасан ч Брюссель нөхцөл байдлыг сайжруулах ямар ч арга хэмжээ авахгүй байгаа. ЕХ-ны хувьд тэд өөрсдийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд учирсан хохирлыг нөхөн төлөх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь хангах арга замыг хэлэлцэхийг илүүд үздэг. Бусдын, тэр дундаа тусламж хэрэгтэй байгаа улс орнуудын эрх ашгийг Брюссельд зөвхөн «цаасан дээр» болон суртал ухуулгын зорилгоор анхаарч үздэг.

ЕХ-ны гишүүн орнуудын дунд Украины нутаг дэвсгэрээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг «Эв санааны нэгдлийн коридор»-оор (Solidarity Lanes) экспортлох тухай ЕХ-ны санаачилгын эргэлзээтэй үр нөлөөг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Уг санаачилгын гол зорилго нь хүнсний хомсдолд орсон орнуудад Украины хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих явдал юм. Гэтэл амьдрал дээр уг зорилго нь хэрэгжихгүй байна.

Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлоход гаалийн татвар, тарифын квот болон бусад хэд хэдэн хязгаарлалтыг цуцалсны үр дүнд Зүүн Европын орнуудын зах зээлд Украины хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний «бороо» орж, «үер» болсон билээ. Бид зөвхөн үр тариа (эрдэнэ шиш, улаан буудай, рапс) төдийгүй элсэн чихэр, шувууны мах, гурил, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, алимын шүүс, наранцэцгийн үрийн тухай ярьж байна. Ийм арга хэмжээний үр дүнд орон нутгийн тариаланчид сүйрлийн ирмэгт ирснийг ЕХ хүлээн зөвшөөрч байна. Нөхцөл байдал маш ноцтой байгаа тул Европын хэд хэдэн орон «эв санааны нэгдлийн коридор»-оор экспортолж буй Украины бүтээгдэхүүнийг ЕХ-ны дотоод зах зээлд үлдээлгүй Европоор дамжуулан гуравдагч орнуудад нийлүүлэхийг ил тод шаардах болов. Уг санаачилгын анхны зорилгыг чухам ийнхүү төлөвлөж байсан.

Өөрсдийн алдааг үл тоомсорлон ЕХ нь дэлхийн хэмжээнд хүнсний хямралын шалтгааныг «Кремлийн явуулга» хэмээн ухуулж, өөрсдийнх нь хувьд маш сонин үр дүнд хүргэсэн арга хэмжээнүүдээ гуравдагч орнуудад тулгасаар байна.

 

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 127 (7112)

 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

4 цаг 27 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

4 цаг 27 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

4 цаг 27 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

17 цаг 41 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

17 цаг 46 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18