Г.Дамдинням: Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй

2023-06-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАН

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл хэмээн тусгасан. 2024 оноос эхлэн ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад англи хэл заахаар төлөвлөсөн ч гишүүдээс дэмжлэг авч чадалгүй унав.  Байнгын хорооны гишүүдээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг Г.Дамдинням, Ч.Ундрам, П.Анужин гурав л дэмжсэн юм. Энэ үеэр Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ Боловсролын үндсэн  буюу хамгийн түрүүнд судлах ёстой гадаад хэлтэй холбоотой асуудлаар олон үйл явдал өрнөж байгаа. Боловсролын ерөнхий хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт  бэлтгэхдээ ажлын  хэсэг, Засгийн газраас өгсөн  үзэл баримтлалын хүрээнд Монголын ирээдүй хүүхдүүдэд тэгш боломжийг олгох чиглэлээр бид ажиллаж байна. Өнөөдөр иргэдийн дунд БЗС-тай холбоотой дуулиан ид мандаж байна.  Боловсролын зээлийн сангийн зээлийг хэн авсан байна англи хэлтэй хүүхдүүд авсан байгаа. Үүний дийлэнх  нь англи хэл сурах боломжтой айлын хүүхдүүд.. Энэ хүүхдүүдийн буруу байхгүй. Манай  улсын систем тэгш боломжийг байхгүй болгож байна. Бид ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй.  Аль болох олон аавын  хүүхдүүд хаана байгаагаасаа үл  хамаарч  англи хэл үзэж байж, олон улсад өрсөлдөх чадвартай иргэн болж, төлөвшиж гарч ирэх юм. Тиймээс  Засгийн газраас өргөн баригдсан төсөл дээрээ байгаа англи хэлийг үндсэн хэл  байлгана гэсэн заалтыг авч үлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байнгын хорооны гишүүд та бүхэн энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байхыг хүсье. Иргэдэд тэгш боломж, хүртээмж, боловсрол ирээдүйг хүсэж байгаа. Боловсролын ялгаварлал хэрээс хэтэрсэн. Үүнийг арилгахын тулд бид нар энэ хуулийг боловсруулсан. Боломжтой хэсэг нь улам тасраад дэлхийн хэмжээнд хүрсэн, боломжгүй хэсэг нь уландаа үлдэж байна. Бид ард иргэдээ ингэж ялгах бодлого хийж болохгүй.

Хэдэн жилийн дараа сургууль төгсөх хүүхдүүдэд үлдээх хамгийн том өв нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгох хэлний өөрчлөлт байх болов уу гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд харж байгаа. Ардын хүүхэд сурч болдоггүй англи  хэл байдаг юм болов уу гэсэн асуултыг  гишүүддээ  тавьмаар байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

4 цаг 15 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

4 цаг 15 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 15 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

4 цаг 15 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

20 цаг 11 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

20 цаг 15 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

20 цаг 18 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

20 цаг 25 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин