Украин амин чухал дэд бүтцийг хорлон сүйтгэж буй тухай

2023-06-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Энэ оны 6-р сарын 5-6 өдрүүдэд Каховка усан цахилгаан станцын далан болон Тольятти-Одесса аммиак дамжуулах хоолой зэрэг дэд бүтцийн байгууламжууд халдлагад өртсөн ба энэ нь Киевийн дэглэмийн урьдчилан төлөвлөсөн хорлон сүйтгэх ажиллагаа байсан гэдэг нь баримтаар батлагдаж байна.

Украины зүгээс Каховка УЦС-ын зүгт удаан үргэлжилсэн өргөн хүрээний халдлагын үр дүнд станц сүйтгэгдсэн ба Киевийн эрх баригчид тус усан цахилгаан станцын далан сүйрэхтэй зэрэгцэн дээр нь байрлах Днепропетровскийн усан цахилгаан станцаас ус гаргах ажлыг санаатайгаар эрчимжүүлсэн нь эмгэнэлийн цар хүрээг тэлэв. Урьд өмнө нь Киев уг гэмт хэргийг үйлдэх санаатай байгаагаа нуухгүй байсан. Тухайлбал, 2022 оны 12-р сарын 29-нд «Washington Post» сонин Днепр мөрний усны түвшин хэрхэн нэмэгдэхийг үнэлэхийн тулд Каховка далангийн нэг цоожийг HIMARS Америкийн пуужингийн системээр буудан нураах тухай Украины Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн үгийг иш татаж байв. Ийнхүү «үнэлгээний» үр дүн нь өнөөдрийн эмгэнэлт явдал болж байна.

Хорлон сүйтгэх ажиллагааны улмаас олон арван суурин газар үерт автаж, олон мянган хүн орон гэргүй болж, Каховка усан сангийн болон Крымын хойгийг усаар хангадаг Хойд Крымын сувгийн ус ширгэж байна. Ийнхүү Киев ОХУ-ын бүрэлдэхүүнд орох сонголт хийсэн крымчуудэд өс санан, тэднийг дахин усгүй болгохыг оролдов. Усан цахилгаан станцыг сүйтгэсэн нь Херсон мужийн хөдөө аж ахуйн газар тариалангийн нөхөн сэргээлтэд саад учруулах болно. Энд бас Запорожье АЦС-ын реакторуудыг хөргөх нөөцгүй болгох давхар далд зорилготой өдөөн хатгах оролдлого байсныг үгүйсгэх боломжгүй.

Киевийн хорлон сүйтгэх ажиллагаа нь тодорхой гурван зорилготой байна. Үүнд нэгдүгээрт, Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг дахин зохион байгуулалтад оруулах, мөн тавьсан зорилгодоо илт хүрэхгүй байгаа ч өргөн хүрээнд сурталчлагдаж буй «сөрөг довтолгоо» ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх. Хоёрдугаарт, хүн амд хамгийн их хэмжээний хүмүүнлэгийн хохирол учруулах. Гуравдугаарт, Орост үзүүлэх хориг арга хэмжээний дарамтыг нэмэгдүүлэх шалтаг бий болгох. Тодруулбал, далан сүйрсний дараахан Украины ГХЯ Оросын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг яаравчлан уриалах болов.

1977 оны Женевийн конвенцын 1-р нэмэлт протоколоор ийм халдлагуудыг шууд хориглосон байдаг. Мөн уг баримт бичгийн 56 дугаар зүйлд далангийн асуудлыг тусгайлан дурдсан байдаг. Харин энгийн ард иргэдийг айлган сүрдүүлэх зорилгоор иргэний объект руу халдахыг 51 дүгээр зүйлээр шууд хориглосон.

Дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой Тольятти-Одесса аммиак дамжуулах хоолойг сүйтгэсэн нь дэлхийн хүмүүнлэгийн хямралыг хурцатгах гэсэн Киевийн ил тод оролдлого байна. Жилд 2 сая орчим тонн бордоо үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг уг хоолойгоор дамжуулан нийлүүлдэг ба ингэснээрээ 45 сая хүнийг хоол хүнсээр хангадаг байсан. Дамжуулах хоолойн үйл ажиллагааг сэргээх нь Станбулын хэлэлцээрийн гол асуудлуудын нэг байв. Аммиакийн хоолойг гэмтээснээрээ Киев өлсгөлөнтэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтад цохилт өгч, хоол хүнсний гачигдалтай байгаа орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн санаачилгыг үл тоомсорлож буйгаа харууллаа.

Террорист арга хэрэглэх нь Киевийн дэглэмийн албан ёсны тактик болжээ. Тухайлбал, тэд Крымын гүүрийг нурааж, Д.Дугина болон В.Татарский нарыг алан хядаж, З.Прилепинийг цааш нь харуулах гэж оролдсон. Украины Зэвсэгт хүчний цэргийн тагнуулын албаны дарга нь оросуудыг устгах төлөвлөгөөгөө ил тод зарлаж байна. Уг ажлыг гүйцэтгэхдээ Киев «Хойд урсгал» хийн хоолойг дэлбэлсэн Барууны зааварлагчдынхаа зааврыг хичээнгүйлэн дагаж байна. Украины эрх баригчдын гэмт үйлдлүүд улам бүр хүнлэг бус болж, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Эдгээр эмгэнэлт явдлуудын хариуцлагыг Киевийн дэглэм болон түүнийг тултал зэвсгээр хангаж буй Барууны орнууд бүрэн дүүрэн хүлээх ёстой.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

7 цаг 45 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 45 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

19 цаг 47 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

20 цаг 7 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

20 цаг 17 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

20 цаг 22 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Өчигдөр 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Өчигдөр 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Өчигдөр 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин