Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Элон Маск нарын цахим уулзалтыг томоохон агентлагууд онцолжээ

2023-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Масктай хийсэн цахим уулзалтыг олон улсын “Reuters агентлаг болон АНУ-ын CNBC онцолжээ.

Бээжин (Reuters агентлаг) - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Масктай цахимаар уулзаж, хөрөнгө оруулалт, цахилгаан машины салбарт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн Монгол Улсын Засгийн Газраас мэдээлэв.  Уг мэдээнд Монгол улсын Засгийн газар болон Илон Маск нар батерей (зай)-ны түүхий эд болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар ярилцсаныг дурджээ. Байгалийн баялгаар баялаг Монгол Улс нь цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээний чухал материал болох ховор элементийн ашигт малтмал, зэсийн ордоор дүүрэн юм. Тус улс саяхан дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн уурхайд олборлолт явуулж эхэлсэн бөгөөд уг уурхай нь яваандаа жилд 500 мянга гаруй тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

https://www.reuters.com/article/mongolia-musk-idUSKBN2XT03R

АНУ-ын “CNBC” агентлаг - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элон Маск нар

цахилгаан автомашины зайн чухал бүрэлдэхүүн хэсэг болох зэс, газрын ховор элементийн Монгол Улс дахь өргөн нөөцөд тулгуурлан Тесла компанийн цахилгаан автомашины аккумляторын үйлдвэрийг Монгол улсад байгуулах боломжтой эсэх талаар ярилцлаа. Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн хиймэл дагуулын холбооны терминал, үйлчилгээ үзүүлэгч “Starlink”-ийг Монголд авчрах талаар мөн ярилцжээ.  Энэхүү Зүүн Азийн улс нь эрдэс, газрын ховор элементээр баялаг, зэс, алт, нүүрсний томоохон ордуудтай юм.  Улмаар Монгол Улсын Засгийн газар нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, шинэ технологийн хөгжил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эрмэлзэж байна”хэмээжээ. Засгийн газраас гаргасан мэдээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ мөн цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн гэв.

https://www.cnbc.com/2023/06/07/elon-musk-discussed-with-mongolias-prime-minister-on-possible-expansion.html

Эх сурвалж:www.polit.mn 

 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

4 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

4 цаг 58 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 58 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

4 цаг 58 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

20 цаг 54 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

20 цаг 58 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 1 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

21 цаг 8 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин