Турк голлон тоглогч хэвээр байх уу?

2023-06-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАНДИН

Бүгд найрамдах Турк улсын ерөнхийлөгч Т.Эрдагон өнгөрсөн долоо хоногт тангараг өргөж, гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүлээд байгаа. Тангараг өргөх ёслолд дэлхийн 78 орны төлөөлөгч, тэр дундаа төр, засгийн 20 гаруй тэргүүн оролцсон юм.

Тангараг өргөх үеэрээ хэлсэн үгэндээ тэрбээр “Энэ сонгуулийн ялагч бол 80 сая Туркийн ард түмэн юм” хэмээн онцоллоо. 

 

Т.Эрдагоны өмнө тулгарч буй сорилт

 

Өдгөө 69 настай Т.Эрдагон дараагийн таван жилд улс орноо удирдах, өмнө хэрэгжүүлж байсан үргэлжлүүлэх эрхийг сонгогчдын 52 хувийн саналаар баталгаажуулсан билээ.

Түүний 20 гаруй жилийн улс төрийн карьерт энэ удаагийн сонгууль чамгүй хүндхэн сорилтын нэг байсан гэхэд болно. 2003-2014 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан, арвин туршлагатай улс төрч тэрээр сонгуулийн эхний шатны шалгаруулалтад ард түмний дэмжлэгийн 50 хувийн босгод хүрч амжилгүй, хоёр дахь шатны санал хураалтаар сонгогдсон билээ. 2003 онд Хөгжил дэвшлийн намаа байгуулалцаж байсан тэрбээр 2014 онд БНТУ-ын 12 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд улс төрийн хувьд 20 гаруй жилийн туршлагатай. Гэвч сүүлийн үед олон нийтийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарах болсон. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард болсон байгалийн гамшигт газар хөдлөлтийн үеэр улс орноо сэргээн босгох ажилд хойрго хандсан, эдийн засгийг сэргээхийн төлөө хүчин чармайлт гаргахгүй байна зэргээр сөрөг хүчнийхэн шүүмжилж байсан юм.

Хэрэв одоогийн бодлого үргэлжилбэл гадаад нөөц шавхагдаж, төрийн хамгаалалтад байгаа орд газруудын хүрээ өргөжиж, инфляцийн хүлээлт үүснэ гэж шинжээчид анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд лирийн ханш хэд хэдэн удаа уналтад орсон бөгөөд санал хураалтын дараах өдрүүдэд бүх цаг үеийн хамгийн доод цэгтээ хүрээд байсан юм.

Тангараг өргөх ёслолынхоо дараа тэрбээр шинэ Засгийн газарт ажиллах танхимын сайдуудаа танилцуулсан.

Сөрөг хүчний зүгээс Т.Эрдоганыг шүүмжилж, инфляцийн эсрэг бодлогын хүүг огцом өсгөх санал тавьж байсан. Харин ерөнхийлөгч дахин сонгогдсон нь сөрөг хүчнийхэнд багагүй сөрөг байх магадлалтайг улс төр судлаачид таамаглаж байна. Тухайлбал Анкарагийн бодлогын төвийн гадаад бодлогын шинжээч Селин Наси “Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Т.Эрдоган нэг хүний засаглалыг улам бататгаж, хяналтыг нэмэгдүүлж, болзошгүй” гэж Politico.eu-д ярьжээ.

Харин гурав дахь удаа сонгогдсон ерөнхийлөгч хэдийгээр багаа шинээр бүрдүүлж байгаа ч өмнө явуулж байсан гадаад, дотоод бодлогоо үргэлжлүүлэх, шаардлагатай үед нь сайжруулах бодолтой байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ. Т.Эрдоган ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Сүүлийн 24 жилийн хугацаанд инфляц 85 хувь буюу хамгийн дээд цэгтээ хүрсэн нь Турк улсын хамгийн тулгамдсан асуудал болж байна” гэжээ.

 Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах, өмнө үргэлжлүүлж байсан бодлогоо эргэн харах, засаж сайжруулах шаардлага тулгарч байгаагийн зэрэгцээ гадаад орчинд Турк улсын байр суурийг бэхжүүлэх, гол тоглогч хэвээр үлдэх хэрэгцээ ч нэн тэргүүнд тавигдаад байгааг guardian онцолжээ.

 

Турк НАТО-Оросын эвлэрлийн гол зууч хэвээр байна

 

Гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байгаа Т.Эрдагон дэлхийн улс орны тэргүүнүүдийн баярын мэндчилгээнд дарагдахын зэрэгцээ түүний шинэ Засгийн газрын улс төр дэх нүүдлийг дэлхий нийтээр онцгойлон ажиглаж байна.

Харьцангуй төвийг сахисан Турк улс дэлхийн улс төр тогтвортой бус энэ үед Турк яагаад олон улсын анхааралд байгаа вэ гэвэл одоогийн үүсээд байгаа Хүйтэн дайнтай жишихүйц “хүйтэн” цаг үеийг бүлээсгэх боломж бий гэж олон улсад харж байгаагийнх. Өөрөөр хэлбэл, НАТО-гийн гишүүн Турк улс Орос НАТО-ын харилцаанд гүүр болоход хамгийн тохиромжтой хэмээн үнэлэгддэг. Тухайлбал, Турк улс Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан ч Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлохыг зөвшөөрөх хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэсэн.Тиймээс Т.Эрдагон ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нь дэлхийн улс төрчдийн хувьд шинэ хүн биш учир НАТО Оросын асуудлыг намжаахад голлох үүрэгтэй хэвээр байх нь. НАТО-оор хязгаарлагдахгүй Ойрхи Дорнодын улс орнууд болон Европын харилцаанд тус улс стратегийн чухал гүрэн хэмээн тооцогддог учир Т.Эрдоганы олон улсын нөлөө маш чухал юм.

Хэдийгээр Европтой Сирийн дүрвэгсдийн асуудлаас үүдэн таатай бус харилцаатай байдаг ч Европын холбооны зарим улстай харилцах эерэг харилцаагаар дамжуулан ухаалаг бодлого баримталдаг гэж хэлж болно. Тухайлбал, Финланд улсыг НАТО-ийн гишүүн болох санал хураалтад дэмжсэн нь үүний нэг нотолгоо гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Анкара аль болох төвийг сахисан байр сууриа хадгалж үлдсэнээр гол тоглогч хэвээр үлдэх болно. Харин энэхүү гадаад бодлогын ухаалаг алхам нь олон улсын томоохон асуудлуудыг шийдэхэд гол найдвар хэвээр байгаагийн зэрэгцээ Т.Эрдагон урьд өмнөхөөс илүү хүчтэй боллоо гэж олон улсын судлаачид бичиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 114 (7099)

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

4 цаг 25 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

4 цаг 25 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

4 цаг 25 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

17 цаг 39 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

17 цаг 45 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18