Казахстанд цахим платформын үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэж байна

2023-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Казахстаны Парламентын Мажилисын (доод танхим) депутатууд энэ чиглэлийн үйл ажиллагааг эрх зүйн хувьд зохицуулахад чиглэсэн "Онлайн платформ ба онлайн сурталчилгааны тухай" хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Энэ тухай ТАСС агентлагийн сурвалжлагч хэргийн газраас мэдээлэв.

Тодруулбал, уг баримт бичигт "онлайн платформ хэрэглэгч", "блогер" гэсэн ойлголтыг хууль тогтоомжид оруулж, эрх, үүргийг нь тогтоожээ.

Хуулийн төсөлд цахим платформ дээр худал мэдээлэл түгээх, байршуулахыг хориглох тухай тусгасан. Нэмж дурдахад энэ нь казах хэлийг интерфэйс, онлайн платформуудын зохицуулалтад заавал оруулах боломжийг олгодог. Баримт бичгийг зохиогчдын үзэж байгаагаар, энэ нь олон нийтийн сүлжээний алгоритмуудад хууль бус материалыг хянах, түүнчлэн казах хэл дээр зохицуулалт хийх боломжийг олгоно.

Түүнчлэн цахим платформ эзэмшигчид худал мэдээлэл, татвараас зайлсхийсэнтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах үүргийг тусгажээ. Тодруулбал, онлайн платформ дээр хууль бус материал илэрсэн тохиолдолд тухайн цахим платформын хууль ёсны төлөөлөгчдөд үүнийг арилгах тухай мэдэгдэл илгээнэ. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол эрх бүхий байгууллага онлайн платформын үйл ажиллагааг хязгаарлах эрхтэй.

Мөн хуулийн төсөлд цахим платформын хэрэглэгчдэд өөрийн хуудсанд байршуулсан онлайн сурталчилгаанд хаяг шошго тавих, бизнесийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг тусгажээ. Баримт бичгийг зохиогчдын үзэж байгаагаар уг хуулийн төсөл нь далд ажлын байрыг бууруулах, нууц нэр, гуравдагч этгээдийн дансаар үйл ажиллагаагаа явуулдаг блогчдыг илрүүлэх үр дүнтэй алхам болно.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг парламентын холбогдох хороодоор үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

4 цаг 24 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

4 цаг 24 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

4 цаг 24 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

17 цаг 38 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

17 цаг 44 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18