“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ

2023-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ялалтын 78 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, тус ЭСЯ-ны ажилтнууд энэ сарын 10-ны өдөр Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ.

Дайны он жилүүдэд Монголын ард түмний бэлэглэсэн 500 гаруй мянган агт морь эх орны дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Мөн Монголын ард түмний хандив хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад Москвагаас Берлин хүртэл дайчин алдрын зам туулсан бол, “Монгол ард” нисэх эскадриль Калинин, Баруун болон Беларусын нэгдүгээр фронтод тулалдсан билээ.

Тухайн үед монголчууд нийтээрээ ялалтын төлөө дайны эхний өдрөөс л тэмцэж, олон цуваа тусламжийг улаан армид хүргэж, Аугаа эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсныг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Ялалтын баяраар эргэн дурсаж, ялалт авчралцсан монгол морьдынхоо хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

4 цаг 57 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

4 цаг 57 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 57 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

4 цаг 57 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

20 цаг 52 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

20 цаг 57 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

20 цаг 59 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

21 цаг 6 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин