УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-05-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны тавдугаар сарын 1-5-ны өдөрө гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 113 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 811 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн таван мэдэгдэл хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • М нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө хууль бус давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх;
  • А нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх;
  • Г нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Эрүүгийн цагдаагийн албаны ажилтан Н нь хахууль авсан гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан М нь эрүү шүүлт тулгасан гэх;
  • Төв аймаг дахь Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ...-р нээлттэй хорих ангийн албан тушаалтан Д нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэх;
  • БНХАУ-ын иргэн  П нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;
  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны удирдах албан тушаалтан Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Б нь Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтан Б, Ханбогд сумын удирдах албан тушаалтан Н нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтнаар ажиллаж байсан Э нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан Б, албан тушаалтан О нар бүлэглэн нийт 69 сая төгрөг завшсан гэх;
  • Төрийн банкны тооцооны төвийн удирдах албан тушаалтан А нь албан тушаалтан А, М нартай бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламжийн мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр гарган завшсан, мөн нэр бүхий иргэдийг хуурч онц их хэмжээний мөнгө залилан авсан гэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирал Д нь бусдад хахууль өгсөн гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж:www.polit.mn 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

4 цаг 57 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

4 цаг 57 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 57 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

4 цаг 57 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

20 цаг 52 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

20 цаг 57 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

20 цаг 59 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

21 цаг 6 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин