Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалт дээр төр, хувийн хэвшил хамтран ажиллавал үр дүнд хүрнэ

2023-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.
Монголын авто замчид өнгөрсөн хоёр жилд 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулаад байна. 2022 оны зургадугаар сард Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалт дуусаж 21 аймгийг хатуу хучилттай автозамаар холбож дуусгасан бол 2022 оны арваннэгдүгээр сард Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто замыг ашиглалтад оруулсан. Ингэснээр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын анхны авто замын гарцыг нээж, Ази-Европыг холбосон экспортын дамжин өнгөрөх 4500 километр замыг холбосон зэрэг замын бүтээн байгуулалт багтаж байна. Эдгээрийн үр дүнд Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр 2018 онд  130 дугаар байр эзэлж байсан Монгол Улс 33 байраар урагшилсан. Цаашид авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын хүчин чадлыг гурав дахин нэмснээр экспортыг 30 тэрбум долларт хүргэхээр тусгасан. Үүний тулд төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3,500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барихаар ажиллаж байна. Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотыг 225 км нэмэлт холбоос замаар холбох зэргээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Шинэ зам барих нэг хэрэг. Барьсан зам чанартай, тогтмол засвар арчлалттай байх ёстой талаар өнөөдөр авто замчид зөвлөлдлөө. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Зам засварын санхүүжилтийн гол эх үүсвэр замын санг хуулийн дагуу бүрдүүлэх,  норм, стандарт, технологийг тодорхой болгож мөрдөх, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, боловсон хүчин, замын компаниудын чадавхийг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.  Мөн тендер шалгаруулалт, тусгай, зөвшөөрлийг ил тод, шилэн болгож, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна гэлээ.

Энэ онд улсын хэмжээнд 540 км хатуу хучилттай авто зам 500 у/м төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн авто замын төслүүд үргэлжилнэ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

19 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 54 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 54 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 54 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 54 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 50 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 54 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 56 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 4 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин