Шүлхийгээс хамгаалах 6.5 сая тун вакциныг хүлээлгэн өгчээ

2023-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Дэлхий банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс санхүүжүүлэн гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 6.5 сая тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгөв

Монгол Улсыг шүлхий өвчингүй байхад дэмжлэг үзүүлэхээр ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтын ажиллагааны хүрээнд олгосон вакциныг хаврын дархлаажуулалт энэ сарын 15-наас эхэлж буйтай холбогдуулан 21 аймаг, нийслэлд хуваарийн дагуу шуурхай хүргэх юм.

Манай улсад 2022 оны эхээр шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж, 98 суманд бүртгэгдээд байсан. Энэ үед Дэлхийн банкны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-ын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд үхэр, сарлагийн сүргийг дархлаажуулах стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ, МЭЕГ-т дэмжлэг үзүүлжээ.


Үхэр сүргийн эхний вакциныг өнгөрсөн оны 4 дүгээр сард хийснээс хойш гурван сарын дараа улсын хэмжээнд вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт хийсэн. Тандалтын үр дүнгээс харахад манай улсын нийт сумын 96 хувь нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагджээ. Шүлхийн вакцин нь 6 сарын хугацаанд халдвараас хамгаалдаг тул 2022 оны арван нэгдүгээр сард хоёр дахь вакцинжуулалтаа хийсэн. Ингэснээр шүлхийн дэгдэлт огцом буурч, арваад тохиолдол бүртгэгдсэн аж.

Вакцин хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, бусад төлөөлөл оролцлоо. 

Эх сурвалж:www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

16 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 51 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 51 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 51 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 51 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 47 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 51 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 54 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 1 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин