О.Гэрэлт-Од:“Таван богд” групп Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хол бай

2023-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од цаг үеийн асуудлаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улс түүхэндээ хоёр удаа үндэсний хэмжээний ногоон байгууламжийн бүтээн байгуулалт хийжээ.Үүний нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк юм. Гэтэл “Бодь групп” тэргүүтэй хэд хэдэн компани нэгдээд хашаа босгоод паркыг байхгүй болгочихсон. Үндэсний соёл амралтын хүрээлэнн 2005 онд нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр хамтарсан ХХК болгож өөрчилсөн.Тухайн үед хотын даргаар М.Энхболд ажиллаж байсан.Яг энэ замнал үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр хэрэгжих гэж байна. “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханыг нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хол бай гэж хэлмээр байна.Хүүхдүүдээ жилийн дөрвөн улиралд салхилуулдаг газар нь цэцэрлэгт хүрээлэн. Гэтэл энэ газар худалдаа наймааны газар барихаар болсон байна. “Таван богд” групп 2018 оноос дүүрэг бүрт хандсан ч нэг нь ч газар өгөөгүй гэж цахим хуудаснаа бичсэн байна.Тиймээс дүүргүүдэд хандсан бичиг, хариуг нь хамтад нь олон нийтэд дэлгэх хэрэгтэй. “Таван богд” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр хорооллын хүүхэд залуучууд руу чиглэсэн ажил хийж соёлыг түгээгээсэй.Парк 1965 онд 37 га газартай байсан бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 975 га газарт ногоон байгууламжийн газрыг амжилттай байгуулсан. Яг энэ хэвээр нь үлдээмээр байна.Үр хүүхэд, улс орноо бодож байгаа бол үндэсний хэмжээний хоёр цэцэрлэгт хүрээлэнгээ хуучин хэвээр нь үлдээх үйлсэд нэгдээсэй гэж хүсч байна.Хэрэв Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын ажил эхэлвэл бид эсэргүүцэн жагсана” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

18 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 53 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 53 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 53 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 53 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 49 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 53 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 56 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 3 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин