“Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2023-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хөвсгөл аймгийн иргэдийн мөнгийг залилсан хэргээр шалгагдаж буй “Бэлтэс мөрөн” ХХК-ийн хохирогчдын төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа аж.

Энэ талаар хохирогчдын төлөөлөл Д.Гантөмөр “Бэлтэс мөрөн” ХХК-ийн хохирогчид мананд төөрсөн болжмор шиг явж байна.Нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, цагдаагийн газраас хяналт шалгалт хийгээд үйл ажиллагаа нь хэвийн гэсэн дүгнэлт гаргаж, ямар нэгэн асуудалгүй гэсэн мэдээллийг өгч байсан. Татварын байгууллагаас хамгийн өндөр татвар төлсөн байгууллагаар шалгарч байсан. Ийм байгууллагатай санхүүгийн хувиар хамтран ажиллах гэрээ хийж, 2500 иргэн тэдний хамаарал бүхий 25 мянган иргэн хохироод байна.Нэг жилийн хугацаанд шүүхээр явсан ч яг ямар үе шатандаа байгаа талаар, ямар харьяаллын шүүх, хаана хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус. Хохирлын нийт хэмжээ 46 орчим тэрбум төгрөг болсон.Хохирогчид өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл авахад хоёр тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа. Бусдыг нь эргэн төлөх нөхцөл нь тодорхой бус байна гэсэн мэдээллийг авсан.Үүнд сэтгэл дундуур байна. Шүүх, прокурор, цагдаад итгэх итгэл бидэнд алга. Хоорондоо хуйвалдсан гэж  хардаж байгаа. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн далд эзнийг олж, бидний хохирлыг 100 хувь эргэн төлүүлэхийг шаардаж байна. Үүнд хууль, шүүхийн байгууллага хариуцлагатай хандаасай гэж хүсч байна” гэлээ.

Гавьяат эдийн засагч Д.Бямбаа “Бэлтэс мөрөн” ХХК-ийн эсрэг жил гаруй хугацаанд тэмцлээ. Хуулийн хулгай, түүнийг нь хаацайлсан бүлэглэл Хөвсгөлд бий болчихсон байна. Чингүнжавын талбайд гэр барин хөвсгөлчүүд тав дахь өдрөө тэмцэж байна.Бид аймгийн Засаг дарга тэргүүтэй хариуцлагагүй ажилласан хүмүүсийг огцруулах 300 гаруй хүний гарын үсэгтэй шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна.Засгийн газраас таван “Ш” ажиллагаа санаачилсныг дэмжиж байгаа. Хөвсгөл аймагт ч ийм ажиллагаа явагдаж иргэд эсэргүүцэн тэмцсээр байна.Өнгөрсөн онд энэ асуудлаар төрийн гурван өдөрлөг, АТГ-т шаардлага хүргүүлсэн. Гэвч нэг нэгэн рүүгээ шилжүүллээ гэсэн бичиг өгөөд тодорхой хариу өгөөгүй.Нэг хэргийг дөрвөн жил мөрдөөд шийдвэрлэж чаддаггүй нь манай улс засаглалын хямралд орсны илрэл юм.Хөвсгөлийн ард түмэн гундуу, ядруу байна. Үүний шалтгаан нь залилангийн шугам сүлжээгээр иргэдийн гар дээр эргэлдэж байсан 100 гаруй тэрбум төгрөгийг завшсантай холбоотой. Ийн Хөвсгөл худалдан авах чадваргүй, гамшгийн бүс болсон.Засаг дарга тэргүүтэй уурхай ухаж байгаа хүмүүс үүнд буруутай.Бүх асуудлын цаана эрх мэдэлтнүүд байгааг шилэн дансны аргаар илрүүлэх хэрэгтэй. Хөвсгөл бол уул уурхайгүйгээр аялал жуулчлалаар эдийн засгаа дэмжих боломжтой бүс нутаг” гэв.

Тиймээс тэд Ерөнхий сайдад дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд “Хөвсгөл аймгийн 130 гаруй мянган иргэн туйлын гамшигт нөхцөлд амьдарч байна.Ардчилсан нам засаглал байгаа нь анхаарлын гадна үлдэх шалтгаан биш гэж үзээд ерөнхий сайд тань хандаж байна.Хариуцлагагүй уул уурхайг цэгцлэхгүй бол байгаль орчны унаган төрхийг сүйдлэн орчны бохирдол үүсгэж амьдрах газаргүй боллоо.Тиймээс нэгдэхийг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

17 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 52 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 52 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 52 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 52 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 48 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 52 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 55 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 2 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин