Л.Наранбаатар: Нэр бүхий ТУЗ-ийн гишүүдийг ЗГХЭГ-т өгч шалгуулна

2023-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ЖАВХЛАН

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг компанийг эргүүлэн авч, гүйцэтгэх захирлаар Л.Наранбаатарыг томилоод нэг жил болжээ. Энэ хугацаанд буюу 2022 онд 403.393  тонн цемент үйлдвэрлэсэн ба энэ нь 2021 онтой харьцуулахад, 81.425 тонноор илүү байжээ. Харин шохойн үйлдвэрлэл 2021 онд 44.054 тонн байсан бол 2022 онд 51.672 тонн болжээ. “Цемент шохой” ТӨХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд технологийн шохой нийлүүлдэг стратегийн чухал үйлдвэр юм. 

Гэвч аудитын байгууллагаас Хөтөлийн цементийн үйлдвэр төрд бүрэн шилжсэнээс хойших есөн сарын санхүүгийн балансыг шалгахад 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илэрч, сөрөг дүгнэлт гараад буй. Тэгвэл аудитын дүгнэлттэй холбоотойгоор Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр “Аудитын дүгнэлтээр зөрчилтэй гэж гарсан тэр хэмжээний мөнгө Наранбаатарын халаасалсан мөнгө биш. Аудитын дүгнэлтийн тайланд нийт 440 тэрбум төгрөгийн алдагдлын зөрчилтэй гэсэн байсан. Санхүүгийн аудитаар зөрчил гэдгийг шууд гэмт хэрэг, залилан, хулгай гэж ойлгож болохгүй. Яг мэргэжлийн ойлголтоороо зөрчил гэдэг нь аудит хийх явцад, аудит хийлгэж байгаа байгууллага нь мэдээллээ дутуу өгөх эсвэл хоорондын мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхтэй холбоотой дүгнэлт гаргах мэдээлэл нь хомсоос болж, зөрчил гэж үздэг юм билээ. Манай компанийн тухайд 40 жилийн хугацаанд анх удаа 100 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Хүмүүст ойлгогдож байгаагаар Наранбаатар гэх нөхөр энэ үзүүлэлтээс 4.4 дахин давсан их хэмжээний мөнгө ганцаараа халааслаад сууна гэвэл утгагүй зүйл. Мөн Бумбын тахилгад намайг 183 сая төгрөг зарцуулсан гэж буруу ташаа мэдээлэл явж байна. Аудитын тайлангаар бол 5.9 сая төгрөг байгаа. Амарбаясгалан хийдэд жил бүр болдог уламжлалт арга хэмжээ.  Нэгэнт уламжлал болж тогтсон зүйл учраас компани гар татаж чадаагүй. Тиймээс Бумбын тахилгад 5.9 сая төгрөг зарцуулсан нь үнэн. Түүнчлэн аудит 70 тэрбум 72 сая 400.030 төгрөг гэдгийг мөн зөрчил гэж үзсэн байна. Хүмүүс шууд утгаараа энэ хэмжээний мөнгийг намайг хулгайлсан мэтээр ойлгож байна. Үнэн хэрэгтээ энэ нь манай хамт олны өнгөрсөн оны үйл ажиллагааны зардал байсан. Аудитын газарт бүх эдийн засгийн мэдээллээ файлаар болон хэвлэмэлээр өгсөн. Тэд хүлээж авсан ч ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 11.6 тэрбум төгрөгийн ашиг, 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Гэтэл аудитын баг бидний энэ ололт амжилтыг төдийлөн товойлгохыг хүссэнгүй бололтой” гэлээ.

Мөн  ТУЗ-ийн гишүүд болох н.Буянхишиг, З.Энхболд, н.Агар гээд нэрх бүхий хүмүүсийг ХНХЯ-нд хүсэлт өгч шалгуулна гэсэн юм.'

эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

 

 



 

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

18 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 53 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 53 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 53 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 53 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 48 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 53 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 55 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 2 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин