Хятад Тайванийн арлын ойролцоо байлдааны сургуулилт хийлээ

2023-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн арлын ойролцоо байлдааны томоохон сургуулилалтыг бямба гарагт эхлүүллээ. Тодруулбал, Хятадын 71 байлдааны нисэх онгоц бямба гарагт арлыг тойрон ниссэн гэж Тайванийн Засгийн газраас мэдээллээ. Эдгээрээс 45 онгоц нь Хятад, Тайванийн нутаг дэвсгэрийг албан бусаар тусгаарладаг хилийн шугам буюу Тайванийн хоолойн дундаж шугамыг давж, Тайванийн Агаарын зэвсэгт хүчний хамгаалалалтын бүс дээгүүр ниссэн  байна. Тодруулбал, дээрх зэвсэг техник Тайванийн аралд хамгийн ойр оршдог Хятадын газар нутаг болох Пинтан арлын орчимд байлдааны сургуулилтаа эхлүүлсэн байна. Энэ байлдааны  сургуулилт гурван өдөр үргэлжилж, даваа гарагт дуусна гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн тойргийн командын төвөөс мэдээлжээ.

Үүнийг Тайванийн ерөнхийлөгчийн АНУ дахь албан бус айлчлалын хариу үйлдэл буюу хатуу анхааруулга хэмээн ажиглагчид үзэж байна. Харин АНУ-ын зүгээс Хятад Тайванийг өөрсдийн нутаг дэвсгэр хэмээн үздэгээ илэрхийлж байна хэмээн мэдэгдэв.

Тайванийн Батлан хамгаалах салбарын албан тушаалтнууд “Манай улсын ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-д айлчилсан нь Тайванийн бүс нутгийн аюулгүй, энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн гэж Хятадын Засгийн газар үзэж, байлдааны сургуулилт эхлүүллээ” гэж ярьсан байна. АНУ-ын төрийн  департментийн албан тушаалтан “Манай улс Хятадын үйлдлийг анхааралтай ажиглаж байна. Үндэсний аюулгүй байдлын хорооны хурлаар Тайванийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чадамж, хангалттай нөөц бидэнд байгаа талаар ярилцсан” гэв.

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ дахь албан бус айлчлалынхаа үеэр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Кэвин МакКартитай уулзаж Тайваньд үзүүлж байгаа дэмжлэгийг нь сайшаан, Тайванийг ганцаараа биш гэдгийг мэдрүүлэгт баярладгаа илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гадаад бодлогын байнгын хорооны дарга Майкл Маккаул АНУ цаашид Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх бөгөөд энэ нь дайнд бус, энх тайвныг тогтооход ашиглагдахыг мэдэгдсэн байна. АНУ нь Тайванийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч, гол холбоотон орон юм.

Цэргийн зэвсэг, хэрэгслийн худалдаа, нисдэг бөмбөлөг гэсэн хэд хэдэн асуудлаас үүдэн АНУ болоод Хятадын харилцаа хурцдаад байгаа билээ. Тиймээс Цай Ин Вэнийн АНУ дахь албан бус айлчлалыг Хятадын Гадаад хэргийн сайд буруутгаж,  АНУ болон Тайванийн Засгийн газар хооронд ямар нэгэн хэлэлцээр хийж болохгүйг анхааруулж байв.

Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэн Бин “Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ эрх баригчдад нь дахин анхааруулья. Хэрэв гадны ямар нэгэн улсын тусламж болон өдөөн хатгалгаар тусгаар тогтнох оролдлого хийвэл юу ч бүтэхгүй” гэж “Aljazeera”-д ярьж байлаа. Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад нь АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын Тайпей дэх айлчлалын дараа өнгөрсөн оны наймдугаар сард арлын эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж сүрдүүлж байв. Тодруулбал, 2022 оны наймдугаар сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын  экс дарга Нэнси Пелосийг тус аралд айлчлах үеэр Хятадын арми долоо хоног орчим үргэлжилсэн томоохон байлдааны сургуулилалтыг Тайванийн хоолойд зохион байгуулж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)

 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

5 цаг 24 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

5 цаг 24 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

5 цаг 24 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

18 цаг 38 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

18 цаг 44 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18