Бусад улсад метан хийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашигладаг

2023-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Нүүрсний метан гэдэг нь байгалийн хийн үндсэн бүрэлдэхүүн болох нүүрс устөрөгчийн нэгдэл юм. Метаныг намгийн хий ч гэх нь бий. Өөрөөр хэлбэл байгаль дээрх органик гаралтай ялзмагаас үүсч бий болдог хий юм. XVIII-XIX зууны сүүлээс Англи, Германд нүүрсийг далд уурхайгаас их хэмжээгээр олборложээ. Нүүрсний олборлолт дуусахад далд уурхайн бүх амыг хааж түгждэг байж. Энэ нь урт хугацаандаа метан хий хуримтлагдах эхлэл болжээ. Өөрөөр хэлбэл,  газрын гүн дэх агуулах болон хувирсан байна. Тэгвэл метан хийг юунд ашигладаг вэ гэсэн асуулт гарч байгаа юм.

1950 оноос метан хийг ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Тодруулбал, БНХАУ, АНУ, Канад, Австрали улсад метаны хийг түлшинд ихээр ашигладаг. Нүүрсийг бус хийн түлш хэрэглэх нь байгаль орчинд хөнөөл багатай гэдгийг тэд эрт ойлгож хэрэгжүүлсэн юм. Одоо ч тэд ашигласаар байна.

Харин нүүрсний метан хийг олборлохгүй бол агаар мандалд цацагдан нүүрс хүчлийн хийнээс хэд дахин их дулаан ялгаруулдаг. Энэ нь агаар мандлын геотмосфер дэх азоны давхаргыг нимгэлж, нарны хэт ягаан туяаг шүүж цэвэршүүлэх чадамжийг сулруулж “Озоны цоорхой” үүсэхэд нөлөөлдөг байна. Манай орны эрчим хүчний 78 хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудаас хангагддаг. Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулахаар зорьж байгаа энэ үед метан хийн судалгааг эрчимжүүлэх төрийн бодлого төлөвлөлт хэрэгтэй гэдгийг салбарын эрдэмтэд хэлсээр байгаа.

Түүнчлэн бусад орнууд метан хийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглаж байна. Манайх шиг нүүрсний олдоц ихтэй Австралид метан хий олборлож байгаа бүс орон нутагт амьдрах хүн амын тоо 400 хувь нэмэгдэж, 27 мянган ажлын байр бий болжээ. Амьдралын чанар сайжирч, бүтээн байгуулалт нэмэгдсэн. Хамгийн том хийн хоолойн дэд бүтцийг ч байгуулжээ. Манайх шиг цөөн хүн амтай улс илүү гарсан метан хийгээ хоёр хөршид борлуулах боломжтойгоос гадна гаднаас эрчим хүч, шатахуун авах шаардлагагүй болох юм. Манай улс метан хий дээр ямар бодлого баримталж байгаа гэдэг нь сонирхол татна. Метан хийн эрх зүйн орчин цөөн тооны ерөнхий хэдэн зүйл заалт, дүрэм журмаас бүрдэж байна. Энэ нь үйлдвэрлэлийн аргаар олборлож ашиглаагүйтэй холбоотой байх.  Одоогоор гадны цөөн тооны  компани бүтээгдэхүүн хуваах гэрээтэй эрэл хайгуулын ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”- ийн 4.2.12 дахь заалтад тухайлан нүүрсний давхаргын метан хийн нөөцийн судалгааг эрчимжүүлж, нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр болон нийлэг хийн үйлдвэр байгуулах үйл ажиллагааг дэмжихээр заасан.  Мөн Засгийн газрын 2019 оны 214 дүгээр тогтоолоор баталсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн 3.3.2 дах заалтын хүрээнд нүүрсний давхаргын байгалийн хийг ашиглахаар заасан. Хамгийн сүүлд 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Алсын хараа 2050”-д зааснаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд метан хийн үйлдвэрлэл технологийн парк зэрэг хүнд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлууд багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 69 (7054)

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

16 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 51 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 51 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 51 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 51 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 47 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 51 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 53 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 1 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин