Ч.Хүрэлбаатар: Гурван тэрбум 438 сая долларын нөөцтэй байна

2023-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш зургаан сар өнгөрсөн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Тухайн үед 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол одоо 3 тэрбум 438 сая долларын нөөцтэй болоод байна. Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн. Цар тахлын 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн. Нүүрстэй холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна. Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Энэ нь өрсөлдөөн оруулж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. Биржийн арилжаанууд амжилттай болоод явж байна. Гурван ААН 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Тухайлбал, 9.5 доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 доллароор зарагдаж байх жишээтэй.Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай байгаа. Бүртгэгдсэн гэрээний дагуу хилээр гаргана.Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна" гэлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn 

юмжир
чи монгол банкны ерөнхийлөгч юмуу? ажилаа одоо хүртэл мэдэхгүй яваа энэ хүнээс юу горьдох вэ? сайн юм байвал өөртөө наагаад л ийм юмнууд далд ороосой
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

18 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 53 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 53 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 53 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 53 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 49 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 53 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 56 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 3 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин