Шинэчлэлийг шингээхүй

2023-04-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Шинэчлэл гэдэг үгийг сонсохоор хэн хүний дотроос жаахан “юм” арзганаад байдаг л даа. Энэ үнэн. Зарим хүн “Би шинэчлэлд дуртай” гэж чанга хэлэх авч уг чанартаа бол арзганаад л байгаа. “Чи хүн гүжирдэж байна” гэж хэлэх л байх. Гэхдээ цаад учир нь надад ч биш, түүнд ч биш хүний тархинд л байгаа юм. Тархи их залхуу эрхтэн л дээ. Тэр болж л өгвөл зүгээр суух эрмэлзэлтэй. Үгүй ядаж л хуучнаараа  үлдэх санаатай.

Учир иймээс ямар ч өөрчлөлт эхэндээ тийм ч таатай байдаггүй. Дассан орчиндоо, тав тухтай бүсдээ шигдэх тусам хүн гэгч амьтан аливаа өөрчлөлт, шинэчлэлтэд хойрго хандаж, залхуурч, царцах гээд байдаг.

Гэвч “Өөрчлөлтөд хэдий чинээ бэлэн бус байна, төдий чинээ сул дорой байна” гэж үг бий. Гэхдээ тархи ачаалал даадаг эрхтэн гэдгийг санаарай. Хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зохицож чадсан нь цааш яваад, чадаагүй нь орхигдож гээгддэг нь хөгжлийн хууль юм. Тогтоол ус, урсгал усны онол ч гэх юм уу.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад монголчууд бид технологийн хувьд ч, хүний хөгжлийн хувьд ч хурдацтай өөрчлөгдөж байгаа. Өөрсдөө л хөгжил дэвшлээ олж харахгүй, бий болгосноо үнэлэхгүй байгаа болохоос бидний өдөр тутамд өмнө нь төсөөлөхөд ч толгой хүрэмгүй олон дэвшил гарч буйг хааяа ч болов амсхийгээд санууштай.

Хамгийн наад захын жишээ, автобусанд кондуктор хэрэггүй болж, иргэд өөрсдөө карт уншуулаад явна гэхэд бүгд л төвөгшөөж хүлээж авч байсан. Зөвхөн нийтийн тээвэрт хэрэглэдэг тусгай карт авна, үе үе цэнэглүүлнэ гээд л бодохоос  ядаргаатай. Үүнээс гадна автобусны хаалгаар нэгнээсээ өрсөхөөр ухаан мэдрэлгүй чихдэг байсан бид үйлчилгээний энэ шинэчлэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй л байсан. Гэтэл нэг л мэдэхэд урд хаалгаар дугаарлаж ороод, хойд хаалгаар буугаад сурчихсан л байна. Эндээс харахад бидний харилцааны ухамсарт технологи нөлөөлж байгаа биз? Бас үзэж амжаагүй кино, нэвтрүүлгээ нөхөж үзэх, зурагтынхаа цэсийг өөртөө тохируулж төлөвлөх гээд л орон даяараа ямар ч хөдөлгөөнгүй болж “Халтар царайт” үздэг байсан тэр үеэтэйгээ харьцуулахад бараг үлгэр домог. Ер нь улс хөгжихөд, ард түмэн соёлжиход технологи л түрүүлж дугтчиж, хөтөлж манлайлдаг жамтай.

 Цаашлаад ширэн түрийвч, цаасан мөнгө хэрэглээнээс гарч, тодорхойлолт лавлагаа авахын төлөө төрийн үйлчилгээнд дугаарлах хэрэггүй, такси дуудах гэж лавлах утас рүү улайстал залгах шаардлагагүй болсон гээд тухайлан анзаарагдамгүй олон технологи бидний алхам бүрт нэвтэрч, амьдралыг арай л хялбар, ухаалаг, цэгцтэй рүү чиглүүлэх болсон. Хойшид улам боловсорч, цаг цаас, явдал суудал болж байсан асуудлууд маань аандаа мартагдах нь дамжиггүй.

Гэхдээ, бид өөрсдөө хөгжиж байгаагаа мэддэг болов уу... Бүх зүйлд сэтгэл дундуур, шүүмжлэхийн дон тусчихсан, нийгмийн сүлжээгээрээ сэвж балбах сэдэвтэй л байвал тэр нь ирээдүй маргаашид  хэрэгтэй үгүйг эргэцүүлэх ч сөхөөгүй байх шиг. Төр засгийг, улстөрчдийг шүүмжилж шахаж болох ч юм хийж бүтээх гэж хичээж, олон арван хүнийг ажлын байраар хангаж яваа хувийн хэвшлийнхнийхээ шинээр нэвтрүүлэх гэж буй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг ч хоморгонд нь хавчуулна. За яахав, үүнийг шинэчлэлт өөрчлөлтийн үеийн тархины самуурал гээд ойлгоё.

Тэгвэл тархинд их учир байна гэдгийг нэгэнт ойлгосноос хойш тархиа л аргадаж, тархиа л уран нарийн аргаар удирдан залъя. Түүнтэй шинэ технологийг шингээж авч, тухайн өөрчлөлтийн нэг хэсэг болох тухай ойлголцъё. Өөрөөр хэлбэл шинэ апп зарлагдвал татаж байж, шинэ үйлчилгээ нэвтэрвэл хэрэглэж байж, шинэ бүтээгдэхүүн гарвал туршиж байж сайн мууг нь мэднэ, бас алдаа оноог нь олж харж, сайжруулалт шаардана. Харин сургаар ч юм уу, сурч дадаж амжаагүй ганц үйлдлээр төлөөлүүлэн бухимдан, нөгөө л өөрчлөлтөд хойргошдог “агуйн” инстиктээрээ хандах нь хий дэмий цаг үрсэн асуудал болно. Алив шинэ бүхэн рүү тэмүүлэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг “түүнд” тайлбарлая.

Сүүлийн өдрүүдэд Юнивишний системийн шинэчлэл зарим хүний бухимдлыг төрүүлж байх шиг байна. Одоогоос 12 жилийн өмнө “Анхны гурвалсан үйлчилгээ” гээд гараад ирэхэд ч бид таатай хүлээж аваагүй, үр ашгийг нь ч ойлгоогүй. Гэтэл өндөр хурдтай интернэт, сонголттой ТВ контентууд, суурин утсаа бүгдийг нь нэг жижиг төхөөрөмжөөр, нэг багц төлбөрөөр шийдэж, амьдралынхаа олон хэрэгцээг хялбарчилж хэмнэж дадсанаа өнөөдөр завгүй амьдралынхаа хэмнэл дунд залгичихсан л тууж яваа.

Тэр үеэс хойш тасралтгүй өөрчлөгдсөөр, хөгжсөөр өнөөдөр бүхэл бүтэн системийн өөрчлөлт хийж, биднийг зурагтдаа удирдуулах биш удирдах хэмжээнд хүргэв. Андройд үйлдлээ дагаад хурд багтаамж нь нэмэгдэж, гэр бүлийн гишүүн тус бүрийнхээ насны онцлогт тохирсон цэс үүсгэх, хянах, тохируулах гээд л хэвшүүлж чадвал олон шинэ хэрэглээ нэвтэрчээ. Хамгийн гол нь смарт ТВ-гүй байлаа ч юүтүб зэргийг шууд үзэж болох аж.

Гэхдээ гэр гэртээ байгаа дамжуулагч төхөөрөмжөө шинэчлэх хэрэг гарч байгааг хэлэх хэрэгтэй. Гар утсаа гуравхан жил бариад л муудлаа, уйдлаа гээд шинэ загвар хөөцөлддөг мөртлөө  Юнивишний төхөөрөмжийг хэзээ ч сольж сайжрах ёсгүй юм шиг ханддаг нь бидний гэм биш зан юм. Гэвч бүх зүйл өөрийн цаг хугацаатай, ажиллах, унтрах горимтой билээ. 

Бид заримдаа үүрэн телефоны операторыг загнадаг шигээ, арилжааны банкны теллерт аашилдаг шигээ, өөрсдийг маань сонсоод л, туслаад л байх тусам эр бяраа гаргадаг шигээ өөрийгөө, эргэн тойрноо өөрчлөлт рүү шахаж сурмаар байгаа юм. Би дахин хэлье. Тархийг ажиллуулаад л байвал ажиллаад л байдаг, ачаалал даадаг эрхтэн. Тэр зүрхнээс өөр. Хөөрхөн биш гэж үү?

Э.СҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)

 

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

14 цаг 37 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

16 цаг 47 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

16 цаг 51 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

16 цаг 55 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

17 цаг 33 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

Уржигдар 17 цаг 00 мин