С.Наранцогт: ТУЗ-ийн хараат бус гишүүдийг 49 хувь болгож, бизнес стратегийн төлөвлөгөөтэйгээр ажиллана

2023-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт компанийнхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэгдсэн стратеги бодлогын баримт бичгийг боловсруулаагүй, удирдлагын хүний нөөц тогтворгүй, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой ажлуудыг ном ёсоор нь хийгээгүй тул үр ашиггүй төсөлд өнөөдрийг хүртэл санхүүжүүлж ирсэн. Орлогын эх үүсвэр тогтворгүй тул зардал өндөртэйгээс гадна боловсруулах үйлдвэрийн нэгдсэн бодлого хангалтгүй байсаар ирсэн юм. Эдгээр асуудлыг эхнээс нь цэгцэлж, анхаарч ажиллах үүднээс дүрмийн шинэчлэлийг хийсэн. Зарчмын хувьд том өөрчлөлт орсон гэсэн үг.  Дүрмийн шинэчлэлийн дагуу хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаанд оролцохгүй. ТУЗ-ийн гишүүдийн хараат бус гишүүдийг 49 хувь болгож, бизнес стратегийн төлөвлөгөөтэйгээр ажиллах гэж байна. Тиймээс эдгээр хүмүүсийн сонгон шалгаруулалтыг хийнэ. Нэгдлийн охин компаниуд засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд толгой компаниараа дамжуулан стратеги, санхүү, бүтцийн нэгжийг үйл ажиллагаанд оролцоно. Товчхондоо толгой компанид байрлах ТУЗ-ийн гишүүд бүхий л зүйлийг хариуцна, чиглүүлж, хяналт тавьж ажиллана гэсэн үг.

Таван жилийн стартегийн хүрээнд 2024 оны орлогоо 30 хувиар өсгөнө гэх тооцоололтой байна. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын байдлаар эдийн засаг 4.8 хувиар өсөхөд "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд чухал үүрэг гүйцэтгэсэн. Валютын нөөцөд сүүлийн жилүүдэд 931 сая ам.доллар бүрдүүлсэн" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

19 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

5 цаг 54 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

5 цаг 54 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 54 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

5 цаг 54 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

21 цаг 50 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

21 цаг 54 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

21 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

22 цаг 4 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин