“Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна”

2023-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орж, зарим зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, зорчих боломжгүй болсон.  Үүнтэй холбогдуулан түр хугацаанд хязгаарлаад байсан Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын хөдөлгөөний урсгал хэвийн үргэлжилж байгааг Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас мэдээлэв.

Мөн Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас "Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн 124-ийн даваа орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, үргэлжлүүлэн хөдөлгөөнд оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу зорчих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан байсныг 10:40 цагт нээж, хөдөлгөөний урсгал хэвийн үргэлжилж байна. Хот хоорондын замыг нээж байгаа боловч Баруунхараагийн 124 даваа орчимд халтиргаа гулгаатай байгаа тул онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгсэлтэй зорчих хөдөлгөөнийг үйлдэхгүй байхыг анхааруулж байна" гэв. 

 Эх сурвалж:www.polit.mn

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

1 цаг 20 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

6 цаг 55 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

6 цаг 55 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

6 цаг 55 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

6 цаг 55 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

22 цаг 51 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

22 цаг 55 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

22 цаг 58 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

23 цаг 5 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин