Монголын ондоошлыг харуулсан “Мөнгөн мод"-ны эзэд

2023-03-29
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАН

 

Тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлийг баясгаж, догдлуулж хөвөлзүүлдэг Монголын соёл, урлагийн түүчээ болсон зочид танхимд цугларчээ. Урлаг гэх нэгэн сэжмээр холбогдож холыг зорьж буй тэдний яриа, үйл хөдлөл, харцнаас баяр хийгээд догдлол мэдрэгдэнэ. Танхимд Төрийн дуулал эгшиглэж Монголын соёл, урлагийн шилдэг уран бүтээлч, уран бүтээл шалгаруулах “Мөнгөн мод-2022” наадам хөшгөө нээлээ. Энэ удаагийн наадам Монголын авьяастнуудын уурхай болсон УДЭТ-ын тайзнаас үзэгчидтэйгээ уулзаж буйгаараа онцлог байв.  Уран яруу хөг эгшиг, бүжигчдийн бие биелгээтэй уусаж зочдыг үндэсний гайхамшигт өв соёлоор аялуулсан юм. Тайзан дээр хийгээд танхимын голд бүжигчид бийгээ биелэх нь бахархаж омогших сэтгэгдлийг төрүүлэв.

 

“Соёлын биет бус өв бол аливаа ард түмний язгуур соёл”  

 

“Мөнгөн мод-2022”-ын анхны шагнал болох “Шилдэг судлаач”-аар Б.Баатархүү тодорлоо. Түүний судалгааны чиглэл нь монгол угсаатны түүх, соёл, ёс заншил, соёлын биет бус өв юм. Тэрбээр 2022 онд дотоод, гадаадад болсон эрдэм шинжилгээний хуралд 12 илтгэл хэлэлцүүлсэн байна. Шилдэг судлаач маань шагналаа гардаад “Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын “Мөнгөн  мод” хэмээх гайхалтай дурсгалаар нэрлэсэн хүндэт шагналын эзэн болсондоо баяртай  байна. Шинжлэх ухааны салбарт хөл тавьснаас хойш соёлын өвийн судалгаа тэр дундаа соёлын биет бус өвийн судалгааг голдуу хийсэн. Соёлын биет бус өв бол аливаа ард түмний язгуур соёл  юм. Монголчууд соёлын биет бус өвөө хадгалж байх болтугай. Саглагар сайхан модтой зүйрлэвэл үр нь соёлын биет бус өв юм шүү” хэмээлээ.

 

Тоглолтын тайзнаас шагналын тайз руу гарсан Ё.Дамчаабадгар

 

Шагналын хур бууж 2022 оны “Мөнгөн мод”-ны эздийг танхим дахь зочид догдлол дүүрэн хүлээнэ. Бүжиг хэмээх хэлгүйгээр үзэгчдэд хүрдэг тансаг урлагийг бүтээгч нэгэн эд нь яах аргагүй бүжиг дэглээч. “Шилдэг бүжиг дэглээч” мөнгөн модны эзнээр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Ди Дэйнс” компанийн үүсгэн байгуулагч Ё.Дамчаабадгар тодорсон. Тэрбээр “Тоглолтоо дуусгаад л сандрал, догдлол дүүрэн ирлээ. Энэ хүндтэй шагнал бол зөвхөн миний хөдөлмөр биш. Ард минь бат түшиг тулгуур минь болдог СУИС, Цагдаагийн “Сүлд”  чуулга, “Ди Дэйнс” компанийн бүжигчид, Монголын балетын хөтөлбөрийн уран бүтээлчиддээ баярлалаа. Та бүхэн минь байгаагүй бол энэ бүтээл төрөхгүй байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр Монголын анхны үндэсний балет Ж.Чулууны “Уран хас” балетын хөгжмийн зохиолыг нь албан ёсны зөвшөөрөл авч электрон хөгжмийн дуугаралт ашиглан шинэ дэглэлт, найруулгаар 2022 онд шинэчлэн тавьсан юм.

 

“Би тайзан  дээр хоёр удаа үзэгчид рүү хардаг”

“Мөнгөн мод”-2022” наадмын тайзнаас гурван удаа шагнал хүртсэн эрхэм бол морин хуурч, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан байлаа. Тэрбээр Улсын филармонийн Морин хуурын чуулгын дотоод, гадаадын олон тоглолт, уран бүтээлийн удирдаачаар ажилладаг. Түүний эхний шагнал нь “Шилдэг удирдаач” номинаци. Тэрбээр “Би тоглолт эхлэх, дуусахад л хоёр удаа үзэгчид рүү хардаг онцлог мэргэжилтэй хүн. Багш маань “Чи хөгжим бичдэг, найруулдаг хүн болоорой” гэсэн. Дараа нь “Чи удирдах ёстой”  гэхэд би “за” л гэсэн. Хөгжмийг хүн хийсэн. Тиймээс хүн түүнийг амилуулж чадна. Мэдээж хөгжмийг олуулаа хөгжимдөхөд удирдаач хэрэгтэй. Би өөрөө морин хуурч мэргэжилтэй. Тиймээс багшийгаа хоёр жил ардаас нь дагаж гүйж байж хөгжим зохиох, удирдах дөртэй болсон. Багш нартаа, бүх цаг үеийн хөгжимчиддөө баярлалаа” гэлээ.

Мөн дуу хөгжмийн шилдэг бүтээлээр “Монгол аялгуу" хос пянз нь шалгарч түүнийг хоёр дахь удаа “Мөнгөн мод”-ны тайзнаа хөтөлсөн юм.  Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын “Монгол аялгуу" хос пянз нь чуулгын 30 жилийн түүхэнд бүтээн туурвисан шилдэг 23 бүтээлийн дээжсээс бүрдсэн. Тус пянзанд монгол ардын хөөмий, уртын дуу, ардын дууны найруулга, гоцлол хөгжмийн бүтээл багтсан нь уламжлалыг хослуулсан онцлог болжээ. Мөн тив дэлхийгээс эх орондоо шагналын хур буулгаж, нийгмийн нэгэн чухал өнцгийг хөндсөн “Трио”, “Мөнгөн мод”-2022” наадмын шилдэг киногоор шалгарсан. Энэ киноны хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан ажилласан байна.

Ийнхүү наадмын нэгдүгээр хэсэг завсарлаж үзэгчдийг сонгодог хөгжмийн яруу тансагт хөтөлсөн юм. Тайзан дээр морин хуурын чуулга, хөгжимчдийн хэсэгт  УДЭТ-ын хөгжимчид, танхимд Улсын филарманийн хөгжимчид уран бүтээлээ толилуулж, үзэгчдийг баясгав. Тэдний удирдаачийн нэг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДБЭТын ерөнхий удирдаач, Н.Туулайхүү байлаа. Тэрбээр дохиурын хэмнэл, үйл хөдлөлөөрөө  хөгжимчдийг нэг хүн мэт болгож, танхимыг хөгжмийн эгшгээр хөглөв. 

 

“Тамгагүй төр”-ийг Английн алдарт "WEST END"-ийн театрт 20 удаа тоглоно

Наадмын хоёрдугаар хэсгийн эхний “Мөнгөн мод”-ны эзнээр буюу “Шилдэг продюсер” цомын эзнээр М.Есөнмөнх тодорлоо. Тэрбээр 2022 онд Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” физикл, үндэсний драмын жүжгийн ерөнхий продюсерээр ажилласан юм. Мөн “Тайзны урлагийн шилдэг бүтээл”-ээр “Тамгагүй төр” физикл драмын жүжгийн хамт олон шалгарлаа. Энэ жүжгийг 2022 онд Монголын тайзнаа дахин шинээр тавьж, өөр техник, өөр өнцгөөр бүтээснээрээ шилдэг бүтээл болсон гэж дүгнэж болно. “Тамгагүй төр” бол 2000 жилийн өмнөх түүхийг харуулсан монгол драм. Уг бүтээлд археологийн судалгаанд тулгуурласан олон мянган жилийн түүх, дурсгалын өвийг сэргээн ашигласанаараа онцлог.

Монгол Улсын драмын урлагийг шинэ шатанд гаргасан хэмээн судлаачид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан энэ бүтээлийг өнгөрсөн онд 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн байдаг.  “Мөнгөн мод”-ны тайзнаа тус жүжгийн продюсер М.Есөнмөнх үзэгчдэд гэнэтийн бэлэг задалсан нь “Тамгагүй төр” физикл драмын жүжгийг Английн алдарт "WEST END"-ийн театрт арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн 20 удаа англи хэл дээр тоглохоор болсон байна. Жүжгийн багийнхан бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

 

“Эх орныхоо ондоошлыг шингээсэн олон уран бүтээлийг туурвиж байна”

 

Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам амжилттай 2022 оноо ийн дүгнэлээ. 14 дэх жилдээ зохион байгуулж буй уг наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн төрлөөр шилдгүүдийг тодруулав.

Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн төрлөөр шалгаруулж, Мөнгөн мод цом, мөнгөн шагналаар урамшууллаа. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр "Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбар 93 чиглэлд нийтдээ 33 мянган хүн ажиллаж байна. Манай уран бүтээлчид дэлхий нийтийн соёл, урлагтай хөл нийлүүлэн алхаж, эх орныхоо ондоошлыг шингээсэн олон уран бүтээлийг туурвиж байгаа. Манай уран бүтээлчид өнгөрсөн онуудад олон улсын наадмуудаас ургац арвинтай байсан. Мөн ирэх онуудад олон улсын кино наадамд оролцоно. Ингэснээр бид эх орноо олон улсад сурталчилах боломжтой. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Тиймээс бид уран бүтээл болгондоо эх орон, оюун санаа, өв соёлоо суртчилан шингээсэн бүтээлийг туурвих болно” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 63 (7048)

 

“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

12 цаг 3 мин
Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өчигдөр 08 цаг 00 мин
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

Уржигдар 13 цаг 34 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

Уржигдар 10 цаг 15 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

Уржигдар 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

Уржигдар 06 цаг 00 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2026-03-19
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

2026-03-19
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

2026-03-19