Бан Ги Мун: Дэлхийн эдийн засаг геополитикийн блок болон хуваагдаж байна

2023-03-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

Азийн улс орны удирдагчдыг нэгэн дээвэр дор цуглуулдаг Баогийн эдийн засгийн чуулга уулзалт Хайнанд өчигдөр эхэллээ.

Ковидын хямралыг залгасан Орос Украйны асуудлаас үүдэлтэй дэлхий дахинд өрнөөд байгаа эдийн засгийн тогтворгүй байдлыг хэрхэн шийдэх, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа, түүнд тулгарч буй бэрхшээл зэрэг асуудлуудад энэ удаагийн форум гол анхаарлаа чиглүүлсэн байна.

Чуулга уулзалтад зохион байгуулагч улсаас гадна Монгол, Энэтхэг, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг Азийн 50 гаруй улс орнуудын нөлөө бүхий удирдагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 2000 гаруй оролцогч хүрэлцэн иржээ. Манай улсаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар уригджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Азийн төлөөх Баогийн форумын Удирдах зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Тэрээр энэ жилийн чуулганы нээлтийн өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “ Дэлхийн эдийн засгийн нэгдсэн систем задран, геополитикийн хилээр тусгаарлагдсан эдийн засгийн  блокууд болж хуваагдаж болзошгүй байна” хэмээн анхааруулжээ.

НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мун Орос-Украины хурцадмал байдлаас үүдэлтэй дэлхий нийтэд өрнөөд буй хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Энэ асуудал цаашид даамжирч дараагийн ноцтой хямрал үүсэх нөхцөл бүрдэж байгааг ч тодорхой хэлжээ. “Ялангуяа хөгжил буурай, орлого бага орнуудын хувьд үнийн өсөлт, түүхий эдийн хомсдол зэрэг нь томоохон сорилт болж байгаа. Энэхүү хямралт байдлаас шалтгаалж инфляци улам газар авч, “Гамшгийн байдалд хүрч болзошгүй байна” гэсэн байна.

НҮБ-ын тэргүүний хариуцлагатай албанд 2007-2016 онд ажиллаж байсан дэлхийн улс төрч тэрээр геополитикийн өнөөгийн адармаатай цаг үеийг даван туулах хүндхэн сорилт тулгараад буйг онцлон сануулжээ. Тиймээс дэлхийн улс орнуудад хандан эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос хүндрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээ авахыг уриалжээ. Мөн эдийн засагт тулгараад байгаа энэ хүндрэл бэрхшээл нь дотоодын гэхээс илүү гадаад асуудлын нөлөө, олон улсын геополитикийн сөргөлдөөнөөс ихээхэн шалтгаалж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Хэлсэн үгийнхээ төгсгөлд тэрээр эдийн засаг хэдий хэцүү байгаа ч Олон Улсын Валютын Сангаас таамаглаж байсан дэлхийн ДНБ-ий өсөлт 2.9 хувиас даваад байгааг сайшаасан байна.

Азийн Давос гэгддэг Баогийн чуулга уулзалт нь 2001 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Өнөө жилийн хувьд "Хөгжил дэвшил ба хүртээмжтэй байдал", "Үр ашиг ба аюулгүй байдал", "Бүс нутаг ба дэлхий дахин", "Одоо ба ирээдүй цаг" гэсэн дөрвөн үндсэн сэдвийн дор чуулж байна. Форумыг нээж Азийн төлөө Баогийн чуулгын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодонг үг хэлсэн юм. Тэрээр "Өнөөгийн тодорхой бус ертөнцөд бид тодорхой байдлыг судалж, улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг хүсч байна. Энэ чуулганы үр дүнд дэлхий нийтэд тулгараад байгаа олон сорилтуудыг даван туулахад тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байна. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд  нээлттэй, хүртээмжтэй байдлыг бий болгохыг зорьж байна" гэж онцоллоо.

Ази тивийн улс орнуудын хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжилд уриалсан энэхүү чуулгад 50 гаруй гишүүн орон нэгддэг. Дашрамд дурдахад, Азийн төлөөх Баогийн чуулганы Бага хурал Улаанбаатар хотноо 2019 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун манай улсад айлчилж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 63 (7048)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

3 цаг 16 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

19 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

20 цаг 1 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

20 цаг 5 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин