Н.Мөнхзул: 6.8 тэрбум долларыг гаалийн зуучлагчгүйгээр мэдүүлсэн

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзул мэдээлэл өглөө. Тэрбээр “Хилийн үйлчилгээг сайжруулах зорилгоор www.gaali.mn системийг шинээр нэвтрүүлсэн. Үүний үр дүнд гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад өөрөө мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах бичиг баримтыг цахим хэлбэрээр илгээх, лавлагаа тодорхойлолт авах, гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт, хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл бүртгүүлэх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Уг систем нь тоон гарын үсэг, төрийн үйлчилгээний ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системийг ашиглан нэвтрэх боломжтой ба систем нэвтэрснээс хойш  2022.01.01 – 2023.03.25 хооронд импортын 21,831 , экспортын 246,839 мэдүүлэг нийт  6,8 тэрбум ам.долларын статистик дүн бүхий мэдүүлгийг гаалийн зуучлагч байгууллагагүйгээр иргэд, ААН өөрсдөө мэдүүлсэн байна. Ингэснээр нүүр тулсан харилцааг багасгаж, цаг хугацаа зардалыг хэмнэх боломжийг олгосон. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, улсын хилээр гаргах зэрэг бүхий л шатыг цахим хэлбэрээр бүртгэх "Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем"-ийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн нэвтрүүлж эхлээд байна. Уг системд 280-аад байгууллагын 1,518 гэрээ бүртгүүлж, уг гэрээгээр 115,748 экспортын гаалийн бүрдүүлэлт хийсэн байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

36 мин
Хонконг 10 сард 45.8 сая жуулчин хүлээн авч, рекорд тогтоов

Хонконгийн Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр, тус хот 20

42 мин
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

5 цаг 13 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

6 цаг 13 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

6 цаг 13 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

6 цаг 13 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

16 цаг 26 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

17 цаг 30 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин