Ц.Хангай: Импортын тавилгатай өрсөлдөхүйц үндэсний брэнд бий болгох зорилготой

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Start-Up” булангийн зочноор Үндэсний шилдэг Брэнд тавилгын үйлдвэр “KH Furniture”  компанийн захирал Ц.Хангайг урьж ярилцлаа.

 

-Аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй хүн тавилгын салбарт орох ямар шалтгаан байсан байх?

-2005 онд аравдугаар ангиа төгссөн жилээ би нээгдээд удаагүй хятад эзэнтэй тавилгын үйлдвэрт туслахаар ажилд орсон юм. Ингэж тавилгын үйлдвэрлэлийн салбартай анх холбогдсон. Үүнээс хойш 10 гаруй жил ажиллажээ. Гэхдээ дунд нь өөр ажлууд хийж хэсэг хугацаанд завсарласан.

-Хол хорионы үеэр “KH Furniture” компаниа байгуулж байсан гэсэн?

-Covid-19 цар тахлын өмнө харуул хамгаалалтын компани ажиллуулдаг байсан. Гэвч цар тахал гарч харуул хамгаалалтын гэрээнүүд цуцлагдаж ажил маань уналтад орсон. Удалгүй хөл хорио тогтоосон. Гэртээ байх хугацаандаа юу хийх үү гэж бодсон. Монголд байгаа тавилгууд нэгэн хэвийг загвартай байдаг. Тиймээс хүмүүсийн хэрэгцээ сонирхолд нийцсэн зөөлөн хэрнээ тансаг загварын ор, буйдан хийе гэж судлаад эхэлсэн. Импортын тавилгатай өрсөлдөхүйц үндэсний брэнд байгуулах зорилготой эхэлсэн. Унаж байсан машинаа зараад хэдэн гар багаж, материал цуглуулж аваад 140мкв өрөө түрээсэлж, нэг талыг нь үзүүлэнгийн танхим, нөгөө талыг нь үйлдвэрийн зориулалтаар тоноглоод нэг оёдолчин эгчтэй хамт ажлаа эхэлсэн.

-Одоо үйлдвэрлэл явуулах өөрийн байртай болсон уу. Хэдэн хүнтэй ажиллаж байна вэ?

-Анх хоёулхнаа эхэлж байсан бол одоо 20-уулаа ажиллаж байна. Анх түрээсэлсэн байрандаа жил үйл ажиллагаа явуулсан. Жилийн дараагаас дэлгүүр болгож, үйлдвэрийн байраа өөр газар руу нүүлгэсэн. Харин одоо өөрсдийн байранд үйл ажиллагаа явуулахаар барилгын ажлаа эхлээд байна.

-Түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?

-Түүхий эдийн хувьд модноос бусад бүх материалаа гаднаас авдаг. Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас материалаа яалт ч үгүй гаднаас авах шаардлагатай болдог. Гэхдээ дотоодоосоо авч болох зүйлийг аль болох авахыг хичээдэг.

-Бүтээгдэхүүнээ бусдад таниулах амаргүй. Анх бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчилдаг байв. Танай ор болон буйдан загварлаг учраас эрэлт ихтэй борлуулалт сайтай байна уу?

-Би бодибилдингээр хичээллэдэг. Найз нөхөд олонтой. Анхны худалдан авагч манай клубын найз байсан. Одоо манай ор болон буйдангууд эрэлт ихтэй. Энэ нь магадгүй хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн загварлаг, чанартай бүтээгдэхүүнээр хийж байгаатай холбоотой байх.

-Чанартай материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэж байна. Үүнээс өөр ямар давуу талуудтай вэ?

-Бид хамгийн сайн чанартай, бат бөх материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс гадна манай бүтээгдэхүүн айл өрхөд тав тух мэдрүүлэх мөн хүүхдэд ээлтэй байх ёстой. Материалын хэмнэлт гаргахгүй өнцөг буланг нь хүүхэд мөргөөд уналаа гэхэд бэртэж гэмтэхгүй байхаар бодож зохион бүтээсэн байдаг. Хоёрдугаарт, маш шинэлэг загваруудыг хэрэглэгчдэд өгөхийг зорьдог. Матрасаа хүртэл загварууддаа зориулж өөрсдөө хийдэг.

-Төлбөрийн хувьд боломжийн  гэж сонссон. Мөн урамшуулал зарладаг гэсэн үү?

 -Худалдан авагчдын боломж бололцоо янз бүр. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуу гэр бүлүүдэд урамшуулал хөнгөлөлт олгодог. Баяр ёслол бүрээр өөрийн бүтээгдэхүүнээ бэлэглэдэг. Мөн манай бүтээгдэхүүнийг сонирхож буй хүмүүсийнхээ боломжид нь тааруулан бүтээгдэхүүнээ хийж өгдөг. Жишээлбэл, манайхаас 2.3 саяын ор авахаар мөнгөө цуглуулж 1.5 сая төгрөгтэй болсон байвал байгаа мөнгөө шилжүүлээд ав гэхэд итгэж ядаад л аваад явдаг. Үүнээсээ би сэтгэлийн таашаал авдаг даа. Заавал их ашиг олох биш өөрийн бүтээгдэхүүнээ бусдад таниулах нь бидэнд чухал.

-Саяхан албан ёсоор компани болсон гэсэн. Татвар татаасыг та хэрхэн хүлээж авч байна вэ? 

- Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бид албан ёсоор компани болсон. Татвар, нийгмийн даатгалтай нүүр тулж эхлээгүй байна. Гэхдээ би татваруудыг эсэргүүцдэггүй. Татвар, НӨАТ, нийгмийн даатгалаа төлөөд явна. Үйлдвэрлэгч орон больё гэж боддог учраас хууль, журмын дагуу ажиллана.

-“Start-Up”-ууд ижил төстэй барааны татварыг нэмэхийг хүсдэг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би үүнтэй огт санал нийлэхгүй байна. Гадны бүтээгдэхүүн орж ирснээр бид тэднээс суралцаж, өрсөлдөж илүү сайн хийдэг болоход нөлөөлнө. Тиймээс импортын бүтээгдэхүүний татварыг нэмэх албагүй. Харин тэднээс хийц, чанараараа илүүрхэх хэрэгтэй.

KH Furniture FACEBOOK

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

18 цаг 35 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

18 цаг 39 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

18 цаг 47 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05