Ноолуур 150-170 мянган төгрөгийн үнэтэй байна

2023-03-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Малчдын ноолуураа самнадаг улирал айсуй. Зүүн аймгийн малчид бүс нутгийн онцлогоос хамаарч ямаагаа эрт самнадаг уламжлалтай. Тэгвэл ноолуурын ханш ямар байгаа талаар болон олон улсын банкуудын хямралын талаар энэ удаагийн дугаартаа тоймлож байна.

 

НООЛУУР ДОРНОГОВЬД ХЯМД, СҮХБААТАР АЙМАГТ ҮНЭТЭЙ БАЙНА

 

Түүнийг Ч.Даваагэрэл гэдэг. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин. Ч.Даваагэрэл өнгөрсөн долоо хоногоос ямаагаа самнаж эхэлжээ. Суманд нь ноолуурын ханш 135 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол зэргэлдээх Айраг суманд 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ тухай тэрбээр “Энэ жил ноолуурын ханш хямд байна. Өнгөрсөн жил 160-180 мянгаар авч байсан. Энэ жил 135 мянган төгрөг байна. Цаашид үнэ өсөх сураг гарч байна” гэв. Тэгвэл тус сумтай залгаа Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 150 мянган төгрөгөөр ноолуур авч байгааг ченж Т.Ариунаа хэлсэн юм. Тэрбээр “Ноолуурын ханш хэлбэлзэлтэй байна. Өдөр бүр өөр өөр ханштай байна. Өнөөдөр 150 мянган төгрөгөөр авч байна. Харин маргаашаас яг ханш тогтвортой тодорхой болно” гэв. Харин Сүхбаатар аймагт сумаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа бөгөөд 150-170 мянгын хооронд байгааг эх сурвалж хэллээ.

 

ЗАРИМ АЙМАГТ НООЛУУРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

 

Хөдөө аж ахуйн бирж аймгуудад ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу түрүүлж ноолуураа самнадаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болсон байна. Тодруулбал, Дорнод аймагт гуравдугаар сарын 27, 29, 31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27-31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3, 5, 7-нд зохион байгуулахаар товложээ. Дуудлага худалдааны товыг тогтоохдоо тухайн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцсөн байна.

Нэг аймагт дунджаар тав хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулах аж.

Эдгээр дуудлага худалдаа нь малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гээд сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны  журмын дагуу явагдах юм байна. Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн, биржийн клирингийн дансанд нэг сая төгрөгийн дэнчин байршуулж, баталгаажуулалтаа хийх ажээ. Ийнхүү төлбөр байршуулах нь дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох эрсдлээс хамгаалж буй юм. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс нэг цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай ажээ.  Мөн нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой юм байна. Ийнхүү малчид заавал ченжүүдэд ноолуураа зарах бус дуудлага худалдаагаар дамжуулан үнэ хүргэх боломж байгааг ч салбар яамнаас онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2 цаг 15 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

7 цаг 50 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

7 цаг 50 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 50 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

7 цаг 50 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

23 цаг 46 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

23 цаг 50 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

23 цаг 52 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

23 цаг 59 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин