Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна

2023-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулахаар болсон.

Уг өөрчлөлттэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орохоор болжээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Нарны гүүрний доод талын буцаж эргэх чигийг эсрэг хөдөлгөөнтэй болгосонтой холбогдуулан нийтийн тээвэрт дараах өөрчлөлтүүд орж байна.

Нийтийн тээврийн Ч:61 буюу Офицеруудын ордон, МУБИС, 120 мянгат, Алтай хотхон, ТЭЦ 3 чиглэлийн маршрут нь Нарны гүүрэн доогуур буцаж эргэдэг байсан бол шинэ төлөвлөлтөөр Чингисийн өргөн чөлөөнөөс хойшоогоо яваад Механик, тээврийн сургуулиар шууд зүүн тийшээгээ эргээд "River Stone" хотхоны урд талд зогсоод зорчигчдоо буулгаж суулгах үйлчилгээг үзүүлнэ.

Мөн Ажилчдын гудамжны чиглэлээр хойноосоо урагшаа яваад Мото буудлага спортын төвийн баруун талын автобусны буудал дээр зогсдог байсан бол шинэ төлөвлөлтөөр Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны үүдэнд тус тус шинээр нийтийн тээврийн зогсоолыг байгуулна.

Өмнө нь зөвхөн ганцхан зогсоол байсан бол замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд зохион байгуулснаараа Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны урд зогсоолыг бий болгож иргэддээ илүү хүрч үйлчлэхээр зохион байгуулж байна.

Тухайн чиглэлд нийт 5 чиглэлийн 57 автобус 423 рэйсээр үйлчилгээ үзүүлдэг” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2 цаг 16 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

7 цаг 51 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

7 цаг 51 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 51 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

7 цаг 51 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

23 цаг 47 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

23 цаг 51 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

23 цаг 54 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин