Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

2023-03-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригт хуралдаж дараагийн долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийнхээ төлөвлөгөөг гаргадаг. Үүний дагуу өнөөдөр хуралдаж ирэх долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргажээ. 

Даваа гариг

10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

14.00 цагаас Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох)

  1. Түр хорооны тогтоолын төсөл,
  2. Бусад.

Лхагва гариг

10.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  1. Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох

11.00 цагаас Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

  1. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

Пүрэв, баасан гаригт 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

  1. Женев хотноо 1958 онд баталсан Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2023.01.16-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ)
  2. Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  3. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2023.01.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 0Засгийн газар 2023.01.18-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  5. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын зургаан гишүүн 2022.08.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  6. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл (Ерөнхийлөгчийн 2023.01.30-ны хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан)
  7. Монгол Улсын эрдэнэсийн сангийн 2023 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ.

Эх сурвалж:www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

18 цаг 25 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

18 цаг 29 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

18 цаг 38 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05