Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын бантанг цэвэрлэх гэж үйлээ үзэж байна

2023-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсаныхаа дараа үг хэллээ.  Тэрбээр  "Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдан авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Энэ бол нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл рүү манай улс халтирч орсон байна.

Цаашид нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Та бүхэн эдийн засгийн өсөлт, төсвийн давж байгаа биелэлтийг ажиглаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо бас амар биш байгаа. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Нүүрсийг биржээр зарах тухайд хүндрэл гарч байна.

Ойрын 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс гэдэг хоёр бүтээгдэхүүний асуудлыг ил тод болгохгүй бол шударга ёс ярих нь туйлын хүнд. Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчилье л гэж байгаа юм. МАН, АН гээд хэн байх нь хамаагүй. Ийм асуудлууд болсон. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан. Энэ явагдаж буй үзэл санааг дэмжиж байна, би өөрөө ажлаа өгөөд шалгуулна гэдэг зүйлийг хэлсэн.

Засгийн газрын хуралдаан дээр гишүүдэд хэрвээ ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой гэдгийг миний хувьд хэлж байсан. Бүлгийн хурал дээр ч мөн адил хэлсэн юм. Авлигачдын аалзны торыг тасалж байж эрх зүйт төрийн, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм.

Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёртой холбоотой. Энэ зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна. Тулгамдсан асуудлаа шийдээд явъя" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Тэр 2 -ыг сонгож байсан монголчуудаа бодохоор дотор харанхуйлдаг шүү.
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2 цаг 7 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

7 цаг 42 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

7 цаг 42 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 42 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

7 цаг 42 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

23 цаг 38 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

23 цаг 42 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

23 цаг 45 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

23 цаг 52 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин