Си Жиньпин Монголд айлчлах гэж байна

2014-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Барс

Японы Токиод төвтэй олон улсын “Дипломат” сэтгүүлд Ш.Тиэццигийн бичсэн ийм нийтлэл гарчээ.

БНХАУ-ын ГХЯ-наас өнгөрсөн пүрэв гаригт тус улсын дарга Си Жиньпин хөрш зэргэлдээ Монгол Улсад энэ сарын 21-22-нд төрийн айлчлал хийх болсон тухай албан ёсоор мэдээллээ. Хоёр жилийн өмнө БНХАУ-ын дарга болсон Си Жиньпин Монголд ийнхүү анх удаа айлчлах гэж байна.

Түүний айлчлалд бэлтгэх ажил олон сарын өмнөөс эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцох үеэрээ Си Жиньпинтэй уулзсан бөгөөд Монголд айлчлахыг урьсан билээ. Зургадугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд хүрэлцэн ирж Си Жиньпиний айлчлалын талаар хэлэлцжээ.  

Ер нь БНХАУ Монголыг ихээр сонирхохоос өөр аргагүй. Тус улс БНХАУ-тай өргөн газар нутгаар хиллэдэгээс гадна байгалийн баялаг, ялангуяа нүүрсний гол нийлүүлэгчийн нэг билээ. Хэдий тийм ч Бээжин гадаад бодлогоо дэлхий даяар эрчимтэй тэлж буй энэ үед дипломатын өндөр хэмжээнд Монголыг хэсэг хугацаанд үл анзаарсан байх талтай. Хамгийн сүүлд БНХАУ-ын өндөр хэмжээний айлчлал 2010 оны зургадугаар сард болж, тус улсын Ерөнхий сайд Вэн Жябао Монголд хүрэлцэн ирж байсан юм. Харин төрийн тэргүүний дээд хэмжээний айлчлал аль 2003 онд болсон бөгөөд тухайн үед БНХАУ-ын дарга Ху Жинтао гадаадад хийсэн анхны цуврал айлчлалынхаа хүрээнд Монголоос гадна ОХУ, Казахстан, Францад хөл тавьж байжээ.

Үүнээс хойш БНХАУ, Монголын төрийн тэргүүн нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Азийн хамтын ажиллагааны чуулаг уулзалт зэрэг бүс нутгийн арга хэмжээний үеэр хэд хэдэн удаа уулзжээ. Иймээс ч ирэх долоо хоногт болох хоёр орны дээд хэмжээний уулзалтад талууд өндөр ач холбогдол өгч байна. Үүнд бэлтгэх гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игээс гадна, өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао хүртэл Монголыг зорьсон билээ. 

Монголын хувьд БНХАУ-тай найрсаг, сайн харилцааг хөгжүүлэх нь маш чухал ач холбогдолтой ажээ. Тус улсын УИХ-ын гишүүн М.Батчимэг БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзахдаа, байгалийн баялгаа олборлон эдийн засгаа хурдацтай өсгөж буй Монгол Улсад БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэх нь том боломж нээж өгч байна гэжээ. 

Хоёр улсын эдийн засгийн харилцаа нэн ялангуяа энэ жилээс эхлэн улам гүнзгийрэх болсон тухай А.Кампи “China Brief”-д цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн тавдугаар сард Си Жиньпин, Ц.Элбэгдорж нар уулзахдаа уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн билээ. Хоёр орон хамтын ажиллагаагаа олон тодорхой чиглэлд цаашид хэрхэн эрчимжүүлэх вэ гэдэг дээр тохиролцох зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн хамтын ажиллагаанд одоогоор нүүрс ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа ч Бээжин улс орныхоо нүүрсний хамаарлыг багасган байгальд хор хөнөөл багатай, цэвэр эрчим хүчний эх үүвэрийг хөгжүүлэх дээр идэвхтэй ажиллаж байгаа юм.

Си Жиньпин Ц.Элбэгдоржтой өмнө нь уулзахдаа хоёр улс зөвхөн эдийн засгийн салбарт бус, улс төр, зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн нь бий. Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг онцолсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ч.Хагель Монголд айлчилсантай холбоотой байж болох юм.

Хоёр талын дээд хэмжээний уулзалт цаг хугацааны хувьд Монголд туйлын ашигтай. Юу гэвэл, тус улс АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад хэзээнээс мэрийсээр иржээ. Тэгвэл АПЕК-ийн энэ жилийн чуулга уулзалтыг БНХАУ зохион байгуулах бөгөөд Си Жиньпин Монголын тус байгууллагад элсэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн билээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21