“SIS 2023“:Хятадын бизнес эрхлэгчдээс нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт татахаар болжээ

2023-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол, Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтранSIS 2023“ буюу “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 16-18-нд зохион байгууллаа.

БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, байгаль орчин ба сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоож, төслүүдтэй нь танилцаж, багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Ийн энэ форумын үр дүнгийн талаар МЗХ-ноос өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Олон улсад үүссэн нөхцөл байдал, цар тахлын дараах анхны том чуулга уулзалт амжилттай болж дууслаа. Хятадын хөрөнгө оруулагчид бидний хүлээж байсан дэмжлэгүүдийг үзүүллээ. Нийт нэг тэрбум 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах санамж бичгийг 36 ААН амжилттай баталгаажууллаа. Зарим хөрөнгө оруулагч Хятад руу буцаагүй зарим салбарт хийж байгаа бүтээн байгуулалттай танилцаж, салбарынхантай уулзаж байгаа учир дээр дурдсан тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Нийт хөрөнгө оруулалтын 54 хувь буюу 700 сая ам.долларыг уул уурхайн салбарт татсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 230 сая ам.доллар, банк, санхүүгийн салбарт 100 сая ам.доллар, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт 50 сая ам.долларын санамж бичгийг амжилттай байгуулжээ. Хятадын талаас Шанхайд үүнтэй ижил бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулах санал тавьсан. Тодруулбал, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хамгийн багадаа 1000 хөрөнгө оруулагчийг цуглуулсан форум хийе гэсэн санал хүлээн аваад байна. Сингапур улс ирэх жилийн “SIS 2024”-ийг санаачлан зохион байгуулъя гэсэн хүсэлт тавьсан. Ийм хэд хэдэн таатай мэдээ байна. Одоо санамж бичгүүдийг эцсийн гэрээ болтол нь тууштай ажиллах шаардлагатай.Дээрх төслүүд хэрэгжиж ажлын байр бий болж,  Монгол залуус эх орондоо өндөр цалинтай сайхан амьдраасай гэж хүсч байна. Олон хөрөнгө оруулагч залилуулж байсан тохиолдол гарсан. Тиймээс энэ эрсдэлээс сэргийлэх тал дээр хуулийн талаас анхаарч, хоёр талын талаарх харилцан мэдээллийг өгч ажиллалаа.  Хууль зүй, дотоод хэргийн сайд ирж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдийн итгэлийг нэмэгдүүлсэн. Хотын захирагч ирж Улаанбаатар хотод шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ нийслэлд царцсан барилгуудыг сэргээн босгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. ХХААХҮ-ийн дэд сайд, Боомт хариуцсан газрын дарга нь ирж мэдээлэл өгсөн. Хөдөө орон нутгаас барилгын салбарынхан, аж үйлдвэрийн паркын төлөөлөл, хөдөө, аж ахуйн газрын залуучууд ирж оролцсон” гэж ярилаа.

Хүнс, хөдөө аж ахуйн салбараас мах, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудад хөрөнгө оруулах санамж бичгийг байгуулжээ. Монголд  нарийн ногоо тарьж ургуулах туршлагаа хуваалцах, энэ чиглэлд хамтран ажиллах саналыг манай улс руу нарийн ногоо экспортолдог Хятадын компани тавьсан байна.

 Эх сурвалж:www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

18 цаг 26 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

18 цаг 30 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

18 цаг 39 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05