УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ

2023-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үүрэг чиглэл өгчээ. Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдах явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг зарлаж, олон улсын гэрээ эрхзүй, конвенцийн хүрээнд тэднийг шилжүүлэн авчрах ажлыг эхлүүлсэн. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл, “Шүүр” ажиллагааны хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ удаагийн хаврын чуулганаар өргөн барьж батлуулна. Эдгээр хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахад бүлгийн гишүүд улс төрийн хувьд дэмжиж ажиллахыг уриалжээ. Бүлгийн гишүүд дэмжихээ илэрхийлсэн байна.

Мөн Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, гурван парламент дамжин сунжирсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын энэ хаврын чуулганд өргөн барьж батлуулах болно гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

3 цаг 2 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

8 цаг 37 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

8 цаг 37 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 37 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

8 цаг 37 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин