АТГ: 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцын талаар  мэдээлэл хийлээ.Тус хэлстийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "Хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн, үүний хариуд хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүллээ. Нэгжлэгийг 166 объектод, хүний бие эд зүйлд 437 удаа, 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнд УИХ-ын гишүүн 6, ЗТХ-ийн сайд асан 1, аймаг сумын засаг дарга 4, УИХ-ын гишүүний зөвлөх, гаалийн улсын байцаагч 12, газрын даамал 2, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, ЭТТ ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7 тус тус яллагдагчаар татагдсан.Одоогоор нийт найман хүн цагдан хоригдож байгаа. Үүнээс гадна Улсын хилээр гарахыг хязгаарласан 41, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан" гэлээ.

Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Сүүлийн арав гаруй жилийн хугацааны хэргийг шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Гэхдээ мөрдөгч нар хичээн ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөлүүд тогтоогдсон. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан байна, үүнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

3 цаг 36 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

9 цаг 11 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

9 цаг 11 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 цаг 11 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

9 цаг 11 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин