Ховд, Архангай, Өвөрхангай аймагт хүчтэй шуурганы үеэр айлуудын гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

2023-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Зарим аймгийн нутгаар хүчтэй шуурсны улмаас айлуудын гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Тодруулбал, Ховд, Архангай, Өвөрхангай аймгийн нутагт шуурганаар есөн гэр нурж, таван байшингийн дээвэр хууларсан талаар Онцгой Байдлыг Ерөнхий Газраас мэдээлэв.

Архангай аймгийн Хашаат сумын нутагт өчигдөр 17:20 цагт салхины хурд секундэд 18 метр хүрсний улмаас сургуулийн төмөр дээвэр хууларч унасан байна. Мөн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутгаар өчигдөр орой хүчтэй салхи, шуурганаар хоёр гэр нуржээ. Ховд аймгийн Жаргалант сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт зургаан гэр нурж, дөрвөн байшингийн дээвэр хууларсан аж.

Буянт багт гурван гэр нурсан, нэг байшингийн дээвэр хууларсан

Рашаант багт нэг гэр нурсан Цамбагарав багт нэг гэр нурсан, хоёр байшингийн дээвэр хууларсан, Баатархайрхан багт нэг гэр нурсан, нэг байшингийн дээвэр хууларчээ.

Улмаар албан хаагчид дуудлагаар ажиллаж 10 өрх айлын, 14 хүн (3 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Эрээн багийн нутгаар өчигдөр орой салхины хурд 18 метр секунд хүрсний улмаас нэг гэр нурсан байна. Иймд хүчтэй салхи шуурганаас сэрэмжилж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

3 цаг 35 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

9 цаг 10 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

9 цаг 10 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 цаг 10 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

9 цаг 10 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин