Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг зарлалаа

2023-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Засгийн газраас байгуулсан авлигатай тэмцэх таван "Ш" үйл ажиллагааг эхлүүлэх Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагджээ.  Тус ажлын хэсгийн гишүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм байна. 

Ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл ажиллагаа чиг үүргийн талаар дүгнэлт гаргах гэсэн үндсэн чиглэлтэй ажиллах юм.

Ажлын хэсэгт:

Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг

ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа

Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал

ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул

Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллана.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ажиллахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

20 цаг 50 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

20 цаг 54 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

21 цаг 2 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05