У.Хүрэлсүх: Амар амгалан, аз жаргалтай гэр бүлээс улс орны өөдлөн дэвжиж, өсөн мандахын эхлэл тавигддаг

2023-03-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр:

“Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ,

Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилж байгааг хүлээн авна уу.

Буурал түүхийн хуудаснаа тодоор тэмдэглэгдэн үлдсэн монгол хатдын агуу үйлс, түүхэн гавьяа, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр монголчууд бид үеийн үед бахархдаг.Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд “монгол хатад эмэгтэйчүүд эртний түүхт Монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, хүн төрөлхтний түүхийг бүтээх их үйл хэрэгт зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн тодорхойлсон байдаг.

Сэцэн ухаант монгол хатдын эрхэмсэг оршихуйг залгамжлан тээсэн охид, бүсгүйчүүд дэлхий ертөнцөд оюун ухаанаараа тэргүүлж, монгол эмэгтэй генерал, энхийг сахиулагч зоригт бүсгүйчүүд маань даян дэлхийд энх тайвныг тогтоох их үйлсэд хүчин зүтгэж, авьяас билиг, амжилт бүтээл, эр зоригоороо дэлхийд тэргүүлэх болсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна. Ачтай буянтай ээжүүд та бүхний маань  халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүйн наран мандаж байдаг. Монголын үзэсгэлэнт саран гоо, биднийг төрүүлсэн ижий Та бүхэн бол энэ хорвоогийн амьд бурхад юм шүү. “Шүүдрийн дуслыг цуглуулж, мянгантаа цай чанаж өгсөн ч, шүтээн болсон  ээжийнхээ ангир уургаа амлуулсан нэгэн шөнийн ачийг хариулж үл чадна” хэмээн бидний өвөг дээдэс сургаж ирсэн.

“Ямар хүү төрүүлснээ, ээж минь та хараарай, Ямар хүнээр мануулснаа, эх орон минь та үзээрэй” хэмээн манай ард түмэн шүлэг, дуундаа мөнхөлсөн байдаг. Энэрэлт эхийн ачийг, энэ биеэрээ хариулж үл чадавч эрдэмт хүмүүний биеийг олсон хүн бүр эх орондоо гавьяатай, эцэг эхдээ ачлалтай, үр хүүхдэдээ элбэрэлтэй, гэр бүлдээ түшигтэй хүн байж, ачит эхийнхээ сэтгэлийг дэвтээж, итгэлийг бэхэлж зөв амьдрах учиртай.Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо, Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон 1,000 дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Амар амгалан, аз жаргалтай гэр бүлээс аливаа улс орны өөдлөн дэвжиж, өсөн мандахын эхлэл тавигддаг. Айл гэрийн аз жаргал бол эцэг хүний ноён нуруу,  эх хүний элбэрэл хайр дээр эвлэн тогтдог жамтай.

Иймээс эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай. Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүн, эцэг хүний эрхэм үүрэг гэдгийг ямагт санаж явах учиртай. Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.

Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр, хүн бүр ачлалт эх, элбэрэлт хань, энхрий охидоо баярлуулах гэж хичээдэг билээ. Энэ хорвоод ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр баярлуулж, өдөр бүр инээлгэж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой гэдгийг энэ өдөр хэлэхийг хүсэж байна.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай. Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хятадад хөгжлийн чуулган эхэлж, Такайчийн АНУ дахь айлчлал өндөрлөлөө

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван хоногт Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-д айл

27 мин
Хотын дарга асан Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

Монгол цэргийн өдөр өнгөрсөн долоо хоногт тохисон. Үүнийг дурдсаны учир нь,

27 мин
АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийсэн.

27 мин
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

18 цаг 38 мин
Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Уржигдар 08 цаг 00 мин
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

2026-03-20
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

2026-03-20
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

2026-03-20
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

2026-03-20
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

2026-03-20