“Март-8”-ны сэтгэл хөдөлгөм бэлэгний 10 санаа

2023-03-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу  Мартын 8 бол эмэгтэйчүүдэд талархлаа илэрхийлж, хайрыг мэдрүүлж, амьдралынх нь нэгэн онцгой өдрийг бүтээхэд хамгийн тохирсон өдөр билээ. Тиймээс бид энэ өдрөөр ээж, эмээ, эгч, дүү, эхнэр, найз охин, ажлын бүсгүйчүүд болон найзыгаа баярлуулахад тань туслах хамгийн онцгой тооцогдох 10 бэлгийг санал болгож байна.

 

1. Арьс арчилгааны бүтээгдэхүүн

Хайртай бүсгүйнхээ нүүрийг толигор, гялалзсан, ямар ч өө сэвгүй харагдаасай гэж хүсдэг бол арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглээрэй. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд арьс арчилгаа хамгаас чухал байдаг. Тэр дундаа шороо их хийсдэг хаврын улиралд арьс их хуурайшдаг учир салфеткан маскны багц байвал хамгийн мэдрэмжтэй бэлэг болох юм. Эсвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ хийдэг чамин, дэгжин цүнх ч эмэгтэйчүүдэд маш их хэрэгтэй зүйлсийн нэг байдаг.

 

2. Сэтгэлийн үгтэй мэндчилгээ

Бэлгийг зөвхөн материаллаг зүйлээр хэмжих нь өрөөсгөл.Чин сэтгэлээ нээж ярилцаагүй удсан бол өөрийн сэтгэлийн үгээ шууд хэлчих гэхээр нэг л болж өгөхгүй байвал гараар бичсэн захидал хамгийн нандин бэлгийн нэг яах аргагүй мөн. Хэзээ ч мартагдахгүйгээс гадна ямар ч үед гаргаж ирээд дахин уншиж, тухайн өдрийг санагдуулж, баяр баясал бэлэглэдэг зүйл бол захидал болон сэтгэлийн үгтэй мэндчилгээ юм. Үүн дээр цэцгийн баглаа нэмэгдвэл сэтгэл хөдөлгөм бэлэг болж чадна.

 

3. Өхөөрдөм хөөрхөн чихмэл

Найз бүсгүй, дүү, эгч, ээж тань чамин, өхөөрдөм зүйлст дуртай бол өөрийнх нь хайртай амьтны дүрстэй чихмэл бэлэглэвэл мартагдашгүй, сэтгэлд хүрсэн бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Мөн хайртай хүүхэлдэйн киноных нь баатрын сувинер байвал дурсамж сэргээсэн, хайр хүргэм бэлэг байх болно. Тэдди баавгай, туулай, нохой гэсэн амьтдын олон төрлийн чихмэл байдаг билээ.

 

4. Утасны чимэглэл

Гар утас бараг л хүн бүрийн салшгүй хэрэгсэл болсон. Тиймээс гар утасны чимэглэл, гоё зурагтай кэйс, сүүлийн үеийн загварлаг чихэвч гэсэн зүйлс хамгийн их хэрэгтэй, цаг үеэ мэдэрсэн бэлэг байж чадна. Бас гар утасны олон төрлийн зүүлт нь мартагдашгүй бэлэг байх болно.

 

5. Угаалгын өрөөний гоёл

Нүүрээ будах, усанд орох гээд ганцаараа байх боломжийг бүрдүүлдэг угаалгын өрөө тухлаг, эдлэл хэрэглэл нь чамин тансаг байх тусмаа таатай сайхан мэдрэмжийг төрүүлж байдаг.Тиймээс биеийн зөөлөн, өнгөлөг алчуур, ваннын бөмбөлөг, хөшиг гэсэн бэлэглэж болох олон сонголт бий.

 

6. Мөнхийн лаа

Мартын 8-ны өглөө эхнэрийгээ сэрэхэд нь тансаг үнэртэй лаа асааж угтвал бие болоод оюун санаа нь амарч, өдрийг эрч хүчээр дүүрэн угтахад нь тустай. Олон өдөр амралтгүй ажилласан үед лаа асааж амрах нь амар амгаланг мэдрүүлдэг. Тиймээс ажлын бүсгүйдээ ч жимсний үнэртэй мөнхийн лаа бэлэглэх нь хамгийн зөв сонголт байж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

7. Фитнес хослол

Хаврын урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж эхлүүлэхээр төлөвлөж буй эмэгтэйд спортын хослол хамгийн төгс, сэтгэл догдлуулсан бэлэг байх болно. Хэрэв таны ээж, эхнэр, дүүд ямар нэгэн төлөвлөгөө байхгүй бол дасгал хөдөлгөөн эрчимтэй хийхийг санал болгож фитнес хослол бэлэглэвэл урам зориг нэмсэн гайхалтай бэлэг байж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

8. Гэрт тав тухыг мэдрүүлэх зүйлс

Таны ээж, найз бүсгүй, эгч тань гэртээ ихэнх цагаа өнгөрүүлдэг бол гэрийн тав тухыг нэмэгдүүлдэг эд зүйлс хамгийн гоё бэлэг байх юм. Зөөлөн дэр, биед тухтай оймс, кино үзэнгээ өмсөх унтлагын пажама хувцас гэсэн бие болоод сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлөх бэлгийг сонгоорой.

 

9. Гэрийн чимэглэл 


Дээр дурдсан чихмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, спорт хослолыг сонирхдоггүй эмэгтэйд та гэрээ илүү тохилог,өнгөлөг болгон тохижуулахад нь туслах эд зүйлс бэлэглээрэй. Үүнд гоё зурагтай буйдангийн бүтээлэг, өвөрмөц хэлбэртэй таазны гэрэл, гэрт өнгө нэмэх загварлаг, чамин дизайнтай сандал, ханын хивс гэсэн олон сонголт багтана.

 

10. Тоглолтын тасалбар

Найз бүсгүй, ээждээ өгч болох дуртай бүх зүйлийг нь бэлэглээд дууссан, ямар нэг бэлгийн аятайхан санаа орж ирэхгүй байгаа бол сонголт бас бий. Хамтдаа кино, тоглолт үзэхээс гадна саунд суух, винотой зураг зурах өдөрлөгт очих, жижигхэн хэмжээний аялал зохион байгуулах гээд амьдралдаа нэгэн мартагдашгүй дурсамжийг бүтээх боломж нээлттэй бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 48 (7033)

huurhun sanaanuud baina bayarlalaa
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

4 цаг 30 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 5 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 5 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 5 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 5 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин