МУЗ-ийн тэргүүнээр Ч.Ганболд сонгогджээ

2023-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монголын Урлагийн Зөвлөл(МУЗ)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны гуравдугаар сарын 2-нд болжээ.

Хурлаар тус байгууллагын тэргүүн Н.Жанцанноров үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүд хүлээн авч, шинэ тэргүүнээрээ Чулууны Ганболдыг сонгосон байна.

Шинээр сонгогдсон тэргүүн Ч.Ганболд нь Монголын Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, “Их урлаг” товчооны санаачлагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн, “ТэнГэр санхүүгийн нэгдэл” болон ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Инээмсэглэлийн Ганболд” хэмээн олонд танигдсан, Монголын соёл урлагийг хилийн чанадад түгээн дэлгэрүүлж, уран бүтээлчдийг олон улсад таниулах талаар арвин туршлагатай нэгэн аж.

МУЗ нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, шинжлэх ухааны доктор, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров анх байгуулагдсан өдрөөс өнөөг хүртэл хорь гаруй жил тус байгууллагын тэргүүнээр ажиллаж, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан, 911 гадаад дотоодын хамтрагч, 465 хандивлагч байгууллагатай хамтран ажиллаж, 5,600 гаруй уран бүтээлчийг дэмжин ажиллах үйл явцыг удирдан манлайлж иржээ.

Төрийн шагналт Н.Жанцанноров тэргүүний ажлаа өгсөн хэдий ч Удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж, МУЗ-ийн Хөтөлбөрийн хороо, Гүйцэтгэх хороонд ажиллан, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ онцолжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

4 цаг 31 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 6 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 6 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 6 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 6 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин