Э.Батшугар: Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн зарцуулалтыг нэг бүрчлэн шалгана

2023-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн буюу сүүлийн сонсголыг гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Батшугар, Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудал, мөн 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт  3280 мөнгөн хадгаламж болон буцаан татсан асуудлыг ярих юм байна. Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар " Монгол Улсын эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлж, гадаадаас валют оруулж ирэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан. Мөн Хөгжлийн банкны үндсэн эх үүсвэр нь дандаа гаднаас бонд маягаар орж ирсэн байдаг. Тиймээс Хөгжлийн банкнаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс илүү  зориулалт бусаар зарцуулдаг асуудлыг таслан зогсоох, зөв горимоор нь ажиллуулах нь маш чухал. Тиймээс Хянан шалгах Түр хорооноос шинжээчидтэй хамтран нэгбүрчлэн шалгаж ажиллаж байгаа. Банкуудаар дамжуулан олгосон зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судалж гурав дахь удаагийн сонсголоор нээлттэй ярина. Ингэж байж Монгол Улсын ирээдүйн Хөгжлийн Банкийг аварна. Түүнчлэн Засгийн газраас явуулж буй хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй болгож, олон улсад дахин бонд гаргахад амжилттай хөрөнгө оруулалт татах болно” гэж онцлов.

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

4 цаг 30 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 5 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 5 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 5 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 5 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин