Б.Энхбаяр:1.6 их наяд төгрөгийн 2542 зээлийн асуудлыг ярина

2023-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гуравдугаар сарын 13-17-нд болох Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар өнөөдөр /03.06/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хөгжлийн банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсгол болох гэж байна. Төгсгөлийн буюу нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол МҮОНТ шууд дамжуулна. Арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудлыг ярина. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдах юм. Жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх,  2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан 3,280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийнэ. Мөнгөн удирдлагын асуудлыг мөн ярина гэсэн үг. Тухайн хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж ярина.Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсголд нийт 210 хүнийг гэрчээр дуудна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудах юм" гэлээ. 

2542 зээлийн асуудлын тухайд:

  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151,
  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168,
  • Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох 57 ,
  • Экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийн 888,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийг дамжуулан зээл олгосон 406,
  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11,
  • Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих 18,
  • АСЕМ вилла цогцолбор хотхон, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох төлөөлөгчдийг байршуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15,
  • Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах 93 төсөл зэрэг 2,542 зээлдэгчидтэй холбогдох төслийг хэлэлцэнэ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

4 цаг 29 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 4 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 4 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 4 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 4 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин