Автомашин худалдан авахдаа нүүрсэн яндантай эсэхийг шалгаарай

2023-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

БНХАУ-ын иргэн Д гэх этгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулан, Монгол Улсын иргэн Б, Г нарыг ажиллуулан автомашины нүүрсэн янданг худалдан авдаг. Тухайн нүүрсэн янданг нунтаглахад нэг ширхэг яндангаас 500-900 грамм бодис гардаг бөгөөд, 500 кг-аар гаалийн бүрдүүлэлт хийж хилээр экспортолдог байсан аж. Тухайн газарт хоёр жил дөрвөн сар ажилласан, БНХАУ-ын иргэн Б-гийн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд дээрх хугацаанд 2 тэрбум 600 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 

Түүнчлэн Монгол Улсын хилээр их хэмжээний нүүрсэн яндангийн нунтаг бэлдцийг хаягдал гэсэн нэршилтэйгээр экспортолж байгаа талаар Гаалийн байгууллагын судалгаанд дурджээ. Энэ талаар НЦУГ-ын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэд автомашин худалдан авах, сольж, борлуулахдаа нүүрсэн янданг харж хэвшихийг уриалж байна. Автомашины нүүрсэн янданг байгаа эсэхийг гагнуур хийсэн эсэх байдлаар мэдэх боломжтой. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 39,857 кг нүүрсэн яндангийн шүүлтүүр Монгол Улсын хилээр гарсан байна. Энэ бол эмзэглүүштэй тоон мэдээлэл. Тиймээс бид хэлэлцүүлэг хийж, гэмт хэргийн талаар тодорхой мэдээлж байна" гэв.  

Эх сурвалж:www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

4 цаг 31 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 6 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 6 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 6 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 6 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин