Луйврын сүлжээ, түүврийн сонголт, гайтуулах арга

2023-03-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

МАН-ынхан шударга ёс ярьж, улс төрд нөлөө бүхий олон хүнийг шалгаж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ шударга ёсны төлөөх тэмцэл нь өөрөө шударга байгаа эсэхийг хэн ч анзаарахгүй байх шиг. Луйврын эсрэг шударга тэмцэл үү, түүврийн аргаар хэдэн хүнийг яллаад, далимд нь шударга, зарчимч, улстөрд хол явж болзошгүй зарим хүнийг харлуулж гутаах аян уу гэж өөрийн сайн мэдэх хүнд тохиолдож байгаа түүхийг хараад эргэлзэх боллоо. Сайн мэдэх хүн гэдэг нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан л даа. Өөрөө зовлон бэрхшээлээ нийтэд дэлгээд байдаггүй болохоос элдэв янзын шалгалт, улстөрийн дарамтад зөндөө өртөж байсныг нь мэднэ. ЖДҮ, концесс, Хөгжлийн банкны асуудалд ороолдоогүй, уул уурхайн нэг ч лицензгүй, өөрөө болоод хамаарал бүхий этгээдүүд нь ямар нэгэн тендерийн асуудалгүй гэдгийг хуулийнхан аль эрт шалгаж тогтоосон байдаг. Дарханы замын асуудал гэхэд сайд болохоос нь өмнө өрөгдчихсөн, сайдаар ажилласан богинохон хугацаа нь ковид гайхалтай давхцаад, тун удалгүй ажлаа өгсөн. Дулаан цагт ажлыг нь идэвхжүүлье гээд инженер техникийн ажилтан 105 хятад мэргэжилтэн авчрах гэтэл ковид тараах гэж байна, монголчууд өөрсдөө хүрзээ барьж очоод замаа тавья гэж сошиалаар давалгаалж, Засгийн газрын шийдвэрээр цуцалчихсан. Сайдаар ажилласан хугацаандаа Төслийн санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкинд Монголынхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьсан зарчмын санал удаа дараа хүргүүлж, тендерт шалгарсан хятадын гүйцэтгэгч компаниудыг ажлаа явуулж чадахгүй бол гэрээг нь цуцлахаа мэдэгдэж, Монгол Улс чинь төртэй юм шүү гэдгийг сануулж чин шударгаар ажилласан нь тогтоогдсон. Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын асуудлаар өөтүүлэх гэтэл хөрөнгө санхүүжилт нь тэс өөр шугамаар шийдэгдсэн, мань хүнд хамааралгүй асуудал болоод явчихсан.

Нүүрсний хэрэгт түүнийг яллагдагчаар татлаа гэж өчигдөр АТГ албан ёсоор зарлав. УИХ-ын чуулган дээр Монгол улсынхаа эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын асуудлыг нэгдүгээрт байх ёстой шүү гэдгийг ямагт ярьж, сануулдаг, ёс зүйтэй улстөрчийг бусдад үйлчилж, хуулийн хүн байж гэмт хэрэг үйлдсэн гэхэд үнэндээ итгэхгүй байна. Улстөрчийнх нь хувьд үзэл бодол, итгэл үнэмшлийг нь сайн мэдэх, хувь хүнийх нь тухайд ахан дүүс, ураг удмаар нь мэдэх хүний хувьд би ийнхүү итгэлтэй дуугарч байна.

Тэрээр авлигад холбогдоогүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэдэг нь АТГ-ын мэдэгдлээс ойлгогдож байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, хохирол учруулсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Нарийн мэдээлэл өгөөгүй болохоор энэ талаар хэлэх үг алга. Үйл явдлын өрнөлийг харъя.

Б.Энх-Амгалан өнгөрсөн хугацаанд олон удаа галтай чулуу атгасан. Монголын эрх ашиг нэгдүгээрт шүү гэж хэлж, гадны хатгалга захиалгатай байж болох олон асуудлыг сөрж шүүмжилж, зогсоосон болохоор түүнийг улстөрөөс холдуулах сонирхол гадаад талдаа бий. Түүний нэг нь Монголын эрх ашигт нийцэхгүй гадаадын төсөл хөтөлбөрүүд ашиггүй нөхцөлтэйгээр явж ирсэн практикийг халах асуудлыг хэдэнтээ хөндөн тавьсан. Монголд цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж, монгол хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудлыг байнга хөнддөг. Энэ болгонд түүнд дургүйцэгчдийн дотор нь арзалздаг нь мэдээж.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье, дуусдаг дундардаг баялгаа ухах биш, ургадаг ундардаг баялгаа олборлоё гэж уриалж, байгалийн баялаг ихтэй Говь-Алтай аймгийн газар нутгийг уралдаж ухах биш, бодлого төлөвлөлттэй ашиглая гэсэн байр суурин дээр хатуу зогссоноороо олон хүний зэвүүг хүргэж “Энэ нэг эх орон ярьсан новш” гэж улстөр-эдийн засгийн тодорхой бүлэглэлийнхэнд ил тод хараалгуулж яваа нэгэн. Тахийн тал дахь говийн их дархан цаазтай газрын хамгаалалтын захиргааг нүүлгэхийн эсрэг, Алтайн урд хил Наран Сэвтсэйн боомтыг нээж байгаль экологид хор хохирол учруулахын эсрэг, улсын хилээс 20 км зайд, говийн их дархан газрын бүсэд орших Талын Мэлтэсийн алтны ордыг ашиглах болон Алтай нутгийг хууль бусаар ухах гэсний эсрэг хамгийн тод чанга дуугарсан хүн бол Б.Энх-Амгалан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг яллагдагчаар татсан цаад язгуур нь дээр дурдсан, мөн дурдалгүй үлдээсэн олон зүйлтэй, хамгийн гол нь шударга, эх оронч байгаагийнх нь төлөө холын хатгаас, ойрын явуулгаар ямар ч байсан буруутан болгох, олон түмний дунд нэр хүндийг нь унагаж харлуулах улстөрийн үйл ажиллагаа гэх төсөөлөл сэтгэлд бууж байна.

Энд АТГ, хууль хяналтын байгууллагуудыг буруутгах бодол алга. Ямар их ачаалал, улстөрийн болон бусад дарамт дор ажилладаг, бусдыг хорлох гэсэн атгаг санаатнууд худал матаас бичиж хичнээн хүний хайран цаг, хүч хөдөлмөрийг нь бардгийг сайн мэдэхийн хувьд тэднийг харин ч өмөөрмөөр санагддаг. Тэд ажлаа л “хийж байгаа”, тэгэхдээ үндэслэлтэй бөгөөд хангалттай, хуулийнхны хэлдгээр эргэлзээгүй баримтаар түүнийг буруутгах учиртай. Нөгөө талдаа Б.Энх-Амгалан өөрийн гэм буруугүйг нотлох үүрэггүй ч тийм баримт нотолгоо түүнд хангалттай байгаа гэдэгт итгэлтэй байна. Хар цагаанаа ялгуулж, үнэн мөнийг шүүхээр тогтоолгох хэрэгтэй.

Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарыг яллагдагчаар татсан нь ирэх сонгуульд зориулж Говь-Алтайн тойргийг суллах улстөрийн үйл ажиллагаа гэсэн байр суурийг зарим хүн илэрхийлсэн харагдана. Үгүйсгэж болохгүй өнцөг. Говь-Алтайд өнөөдөр хуульгүй засаглал тогтчихоод байгааг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж тогтоосон ч Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий суугаад байгаа нь ийм дүгнэлт хийх сэдэл төрүүлсэн байх.

Товчхондоо бүлэглэлд үйлчилдэггүй, өөрийн толгойтой, баримтлах зарчимтай, эх оронч сэтгэлтэй улстөрч өнөөдөр зарим этгээд хүслээ гүйцэлдүүлэхэд саад болоод байгаа учраас Б.Энх-Амгаланг гайтуулахаар санаархаж байна. Үнэн ялдаг жамтай юм хойно хэний явуулга гэдэг нь хэзээ нэгэн цагт тодорно.

Улс төр гэдэг угаасаа олигтой юм биш. “Хүн байгаа газарт асуудал олдоно” гэдэг зарчмаар таалагдаагүй нэгнийг буруутган улстөрөөс шахах гэвэл 1937 оны хэлмэгдүүлэлтээс ялгаагүй алхам болно, хожим нь түүх яллана гэдгийг XXI зууны улстөрчид маань эрхбиш мэдэх л учиртай даа.

Урианхан Б.ГАЛААРИД

Хятадад хөгжлийн чуулган эхэлж, Такайчийн АНУ дахь айлчлал өндөрлөлөө

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван хоногт Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-д айл

30 мин
Хотын дарга асан Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

Монгол цэргийн өдөр өнгөрсөн долоо хоногт тохисон. Үүнийг дурдсаны учир нь,

30 мин
АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийсэн.

30 мин
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

18 цаг 40 мин
Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Уржигдар 08 цаг 00 мин
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

2026-03-20
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

2026-03-20
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

2026-03-20
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

2026-03-20
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

2026-03-20