Б.Даш-Ёндон: “Оюун бодлын зүг чиг” бол улс орноо зөв чиглүүлэх ухаан юм

2023-03-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.Нандин

Социал демократ залуучуудын холбоо болгож нэрээ өөрчилсөн МАН-ын дэргэдэх залуучуудын холбооныхон өчигдөр тохиосон Эх орончдын өдөр “Оюун бодлын зүг чиг” уулзалтыг зохион байгууллаа. 1990-ээд оны дунд үед ууган намын залуучуудын байгууллага хэрхэн байгуулагдаж байсан үүх түүхээс эхлээд улс төрд зүтгэж яваа шинэ залуу үеийнхэндээ нэгийг ухааруулж, хоёрыг таниулсан халуун дулаан яриа өрнүүлсэн энэхүү уулзалтын хүндэт зочин нь тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ардын багш Б.Даш-Ёндон байлаа. Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа болон Социал демократ монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва тэргүүтэй улс төрийн залуу үеийнхэн оролцож, ахмад улстөрчийн арвин туршлага, ухааны ундаргаас уудлав. 

 

Б.Пүрэвдагва: 
-Манай байгууллагын хувьд Социалист нийгмийн хуучин сэтгэлгээ хэвээр байсан үеэс хойш өдийг хүртэл намын дэргэд залуучуудын төв байгууллага болон ажилласаар 26 дахь жилтэйгээ золгож байна. Өнөөгийн Төрийн гурван өндөрлөг гурвуул манай байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан нь ч бидний ямар хэмжээнд өсөн дэвжиж ирсний нэгэн баталгаа болдог. Тухайн үед намын дэргэд залуучуудын байгууллага байгуулах талаар санал гарч байх үед та намын удирдлагуудын нэг байсан. Тэр үеийг дурсаж ярьвал залуучуудад сонин байх болов уу?

 

Б.Даш-Ёндон:
-Тэр үеийн МАХН-ын дэргэд залуучуудын холбоо байгуулагдах тухай яриа гарч байхад дэмжсэн дэмжээгүй олон л яриа гарч байлаа. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тамгын газрын дарга Я.Содбаатар нар нэлээн идэвхтэй байж бусад залуучуудаа уриалан эхлүүлж байсныг санаж байна. Тухайн үед намын дэргэд Залуучуудын нэртэй өөр нам байгуулах нь гэж дургүйцэж хүлээж авч байсан хүмүүс ч мэр сэр байлаа. Гэхдээ дэмжиж ойлгож байсан нь олон учраас өнөөдөр намын дэргэдэх залуучуудын холбоо маань 25 жилийн үйл ажиллагаатай томоохон байгууллага болоод өсөж өндийсөн байна. 

 

Б.Пүрэвдагва: 
-Өнөөдөр бол МАН-ын байгуулагдсан өдөр. Бид мөн энэ өдрийг Эх орончдын өдөр хэмээн тэмдэглэдэг. Та ахмад улстөрч, Ардын багш хүний хувьд энэ өдөр яагаад чухал гэдэг талаар бидэнд ярихгүй юу?

 

Б.Даш-Ёндон:
- Социализмын үед юм бүрийг төлөвлөдөг байлаа. Мэдээж одоо тэр цаг үе биш ч, бид огт төлөвлөгөөгүй явж байна. Улс орны эрх ашгийн төлөө гэхээс илүү хэнийг аль тойрогт дэвшүүлэх, зөвхөн тойргийнхондоо үйлчлэх зэрэг явцуу эрх ашигт хэт захирагдах болж. Уг нь бол улс орны хөгжлийн төлөө нэгдсэн төлөвлөгөө хэрэгтэй юм. Бид дэндүү задгай байна. Өрнөдийн орнуудын компаниуд нь хүртэл цаасан дээр буусан хөтөлбөрийн дагуу явж байхад манай улсад нэгдсэн бодлого гэж хэлэх зүйл алга. Бид бие биенээ хэтэрхий их шүүмжилдэг, нэг толгой гэж байхгүй болсон. Гэтэл олон толгойтой улс хөгждөггүй гэж үг бий. 

 

Б.Пүрэвдагва: 
-Та улс төр, нийгмийн зүтгэлтэн мөн философич хүн. Оюун бодлын зүг чиг гэж их ярьдаг. Энэ ямар ойлголт байдаг вэ. Яагаад чухал юм бэ? 

 

Б.Даш-Ёндон:
-Энгийнээр хэлэхэд толгой бөөрөнхий, энэ толгойгоо зөв тийш залж явах нь оюун бодлын зөв зүг чиг болох учиртай. Товчоор хэлэхэд улс орноо зөв чиглүүлэх ухаан юм. Нөгөө талаар энэ нь Монгол Улс өөрийнхөө түүх соёл, өөрийн оюун санаагаараа хөгжих тухай агуулга юм. Хөгжлийн тухай бид их ярьдаг. Барууныг дуурайсан болгон хөгжил гэж эндүүрдэг. Гэтэл үнэндээ хөгжөөд байгаа үгүй юу гэдэг тоймтой харагддаггүй. Толгой бөөрөнхий гэж ярьдаг. Миний хэлэх гол санаа бол толгойгоо зөв тийш чиглүүлж, зөв замаар явах л юм. Сүүлийн үед парламентын гишүүд дунд сайн муу янз бүрийн асуудалд орооцолдсон асуудал бишгүй дуулдах боллоо. Улс төрд явах гэж байгаа залуу хүмүүст захиж хэлэхэд, Амьдрал баян. Гэхдээ хязгаартай. Нэг л амьдрах амьдрал гэж ярьдаг ч төрөх нь үнэн, үхэх нь үнэн амьдралд сайн сайхан, зөв мөртэй явах л хүний эрхэм чанар юм. Манай үеийнхэн та нарыг залгамж халаа үеэ гэж хардаг. Та нарт ч залгамж үе бий гэдгийг мартаж болохгүй. Одоогийн 18 нас хүрээгүй хүүхдүүд та нарын залгамж үе болох цаг удахгүй. 

 

Б.Пүрэвдагва:
-Улс үндэстэн бүрт өөрсдийн гэсэн имиж байдаг. Жишээ нь германууд цаг сайн барьдаг, аливаад нямбай, яс хүмүүс. Япончууд ажил хэрэгч, ёс журмаа дээдэлдэг, бас чигч улс. Тэгвэл таны бодлоор монгол хүмүүсийн онцлог ямар байх ёстой юм. Монголчууд бид ямар онцлогтой, бусдаас юугаараа давуу юм бол?

 

Б.Даш-Ёндон:
-Энэ том асуултад би төгс хариулж чадахгүй байх. Гэхдээ миний бодлоор монгол хүн зөв мөртэй сайн сайхан чанартай байх ёстой. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд, 1990-ээд оны үед М.Горбачёвын үед “Хуульд хориглоогүй бол бүхнийг хийж болно” гэсэн буруу хандлага байсан. Манайхан түүнийг зөв мэтээр ойлгоод байдаг. Ингээд бүх зүйлийг өнгө мөнгөний болгож орхисон тал ч бий. Нөгөө талаар зах зээлийн эдийн засагт шилжиж бүх зүйлийг зах зээл шийднэ гэж задгай хаяснаар ёс суртахууны доголдол үүссэн. Үүний үр дүнд ёс суртахууны доройтолтой, нийгэм маань хүний төлөө гэхээс илүү амин хувиа хичээсэн, бидний төсөөлж байснаас тэс өөр нийгэм бий болсон. Улстөрчид ч ялгаагүй, улс орны эрх ашиг гэхээс илүү тойргоо булаацалдсан, төсвөө зөвхөн тойрогтоо зарцуулна, ингэж байж дараагийн сонгуульд гарна гэсэн мөчидхөн бодолтой улс орны бүтээн байгуулалтын тоймтой бодлого ч үгүй л сууж байгаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

1 цаг 23 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

5 цаг 20 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

19 цаг 54 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

22 цаг 5 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

22 цаг 9 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

22 цаг 13 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

22 цаг 51 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

Өчигдөр 06 цаг 00 мин