Д.Амарбаясгалан: БНСУ-ын Хууль зүйн сайд манай улсад ирж, визний асуудлаар тодорхой шийд гаргана

2023-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, визгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтарч ажиллах саналыг тавьсан. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай уялдуулан 30 гаруй улсыг визгүй зочлох нөхцөлийг хангасан. Үүнтэй адил нөхцөлөөр БНСУ-аас эхэлж саналаа тавьж байна. 2023-2025 онд Монгол Улсын иргэдийг визгүй болгох энэ нөхцөлийг хангаж өгөөч гэдэг санал. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудад Монгол Улсын тавьсан саналын дагуу визгүй болох нөхцөлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүргийг өгсөн байна. Энэ ажил эрчимжиж БНСУ-ын хууль зүйн сайд, ГИХГ-ын дарга тэргүүтэй зочид гуравдугаар сард манай улсад айлчлах тов нь гарлаа.Төлөөлөгчид визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хоорондын харилцаа, хүндрэл бэрхшээл, сайн талыг судлахаар ирнэ" хэмээн ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn 

иргэн
Виз гэж ярьж байхын оронд ховор металлын орд газрыг хамтран ашиглах, улмаар эцсийн бүтээгдхүүн буюу батарей үйлдвэрлэж Солонгосын болон бусад гадаад зах зээлд нийлүүлэх, хоёр орны хамтын оролцоотойгоор 4 улирал ажиллах жулчны томоохон газруудыг УБ орчим, мөн бусад аймгуудад төрөлжүүлэн байгуулах, УБ хотод метро ба газар доогуурх дэлгүүрийн сүлжээ байгуулах, алт мөнгө цэвэршүүлэх гэх мэт хийх ажил зөндөө байх юм, чөлөөт худалдааны гэрээгээ мөн яаралтай байгуулах шаардлагатай байна, үүнтэй холбогдуулан солонгосын арилжааны банкыг Монголд нээх зөвшөөрлийг нэн даруй олгох нь зүйтэй.
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

5 цаг 23 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 58 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 58 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 58 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин