Айлчлалын тэнцвэр

2014-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хоёр хөршийн  төрийн тэргүүн манай улсад  айлчлах гэж байгаа нь түүхэн үйл явдал хэдий ч түргэн түүхий  шийдвэр гаргахгүй байгаасай, тэнцвэртэй байлдлыг эрхэмлээсэй гэсэн хүсэлт, хүлээлт монголчуудад байна. Нийгмийн энэ уур амьсгал, дуу хоолойг Монголын төр сонсч байгаа гэж найдна. Мөн айлчлалаар ярих асуудалд энэ бүхнийг шингээсэн байж таарна гэсэн итгэл бас дагалдаж буй юм. Эхний асуудал бол тэд том гэж томролгүй, бид жижиг гэж жижигрэлгүй эрх тэгш харилцах энхтайванч бодлого,  найрсаг харилцаа- хамтын ажиллагааны алтан дундаж юм.

 Манай хоёр хөрш хоёулаа дэлхийн аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, тивийн төдийгүй дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа. Харин хөрш орны удирдагчид манай улсад зэрэг шахам ирж байгаагаараа юу мэдрүүлэх гэсэн нь асуулт дагуулж буй ч тэд  манай улсын гадаад харилцаандаа баримталж буй гуравдагч хөршийн бодлогод хүндэтгэлтэй хандах учиртай. Тэглээ гээд бид хоёр хөршөө огт хүндлэхгүй гэсэн үг  биш. Мөнхийн  хоёр хөрш, гуравдагч хөрш гэхчлэн ярьж, бичиж байгаа нь ялгаварлаж, ямар нэгэн дэс дараалалд оруулах гэсэн хэрэг бус. Тиймээс манай улс энэ байр сууриа  айлчлалын үеэр албан ёсоор тавих болов уу. Тэгээд ч манайх чинь ардчилсан улс шүү дээ. Нөгөөтэйгүүр, дэлхийн улстөр, геополитикийн байдал хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан улам бүр  ойртон дотносох болсон  хоёр хөрш маань манай улсыг “Шанхайн хамтын ажиллагаа”-ны гишүүнээр элс гэж шахаж болохгүй. Яагаад гэвэл манай улс ямар ч бэлтгэлгүй байгаа. Хэрэв гишүүн болох аваас бүх ард түмний санал асуулга явуулахаас нааш тийм амархан шийдчих асуудал биш. 

 Түүнээс гадна БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр манай улс 10 тэрбум юанийн  зээл авах  гэнэ хэмээн Монголын нийгэм шуугиж байгаа. Яг үнэндээ бол гадаад хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдал  хамгийн чухал. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч, БНХАУ-ын дарга Си Зиньпин ч манай улсад хийх айлчлалынхаа үеэр аль нэгийг ордыг онцлон нэрлэж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар яривал утгагүй. Өөрөөр хэлбэл, хоёр хөршийн тэргүүн  ирээд  манай зүгээс Канад,  Солонгос, Япон гээд аль нэг оронтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа аль нэг орд газрыг   онилж яривал эвгүй. Тэгээд ч  монголчууд айлд ороод авдар руу нь өнгөлзөхийг  цээрлэдэг шүү дээ.

Бас нэг зүйл бол Монгол Улс цаазын ялаас түдгэлзсэн орон. Тэгвэл манай улсаас урд хөршид хэрэгт холбогдож, улмаар цаазын ял сонссон хүн цөөнгүй. Манай улсын байр суурь ийм юм чинь  “Манай иргэдэд цаазын ял битгий өгөөч” гэсэн хүсэлтийг  ноён Си Зиньпиний айчлалын үеэр албан ёсоор тавих  учиртай. Мөн сүүлийн үед Монголд хууль бусаар орж ирж ирсэн хятад иргэд нийгмийн хэв журмыг зөрчиж, үймээн бужигнаан  үүсгэх болсон. Тэднийг албадан гаргаж байгаагаа  төрийн тэргүүнд нь мөн албан ёсоор дуулгах хэрэгтэй. Хятад иргэдийг албадан гаргаж буй нь  төрийн бодлого биш, харин хууль зөрчсөний улмаас ийм арга хэмжээ авч байгаа гэдгээ ойлгуулахгүй бол үл  ойлголцол  муу  үр дагаварт хүргэдэг.

Түүнчлэн иргэний хөдөлгөөнүүд, парламентад суудалгүй улс төрийн зарим намын төлөөлөл айлчлалын үеэр шаардлага тавьж, жагсахаа мэдэгдсэн. Тэдний  амыг таглах, жагсаал цуглааныг нь тасалдуулах явдал байж таарамгүй. Ардчилсан оронд энэ бол байх л асуудал. Иргэний нийгмийнхэн   “Хятад улс манайхаас бусад бүх хиллэдэг улс орнуудтайгаа газар нутгийн маргаантай байдаг. Цахим хуудастаа манай улсыг өөрсдийн нэг хэсэг мэтээр бичиж, тархи угаасан мэдээлэл цацдагаа болих хэрэгтэй” хэмээн шүүмжилж байгаа.  Хятадын төрийн тэргүүнийг  бид  улсынхаа цахим хуудсуудыг  хяна гэж байгаа юм биш, тэгэхдээ ноён Си Зиньпин  анхаарал хандуулах л учиртай. Мөн  айлчлалын хүрээнд Хятад ханз, түүний дуудлагад Монгол Улсыг “Мангу улс”  гэж ярьж, бичдэг талаар хөндөх нь зүйтэй байх. Ногоон намын дарга О.Бум-Ялагчийн хэлсэнчлэн  “Мангу улс” гэж байгаа нь үнэхээр мангар, тэнэг улс гэсэн ойлголтыг илэрхийлдэг бол түүнийгээ хүндэтгэлийн хэлбэрт оруулахгүй өнөөх  хүртэл явж ирсэн нь  сайн хөршийн харилцаанд бас л учир дутагдалтай юм. Энэ мэт жижиг сажиг гэлтгүй  төрийн өндөр хэмжээний айлчлалаар тэнцвэрийг нь олох олон асуудал  байна.  Гэхдээ сайн хөршийн харилцаанд жижиг асуудал гэж байдаггүй. 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21