Тооцоолол:"Хөх сувд" мөсний баярт 35 мянган жуулчин оролцоно

2023-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 2-4-нд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил 80-90 хувьтай байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Харин энэ жилийн баярт 30-35 мянган дотоод, гадаадын жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Мөнхжаргал "Хөх сувд" мөсний баярыг 2022 оны тавдугаар сард ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Тэр утгаараа Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна. Жуулчны баазууд эхнээсээ жуулчдын захиалгаа баталгаажуулж байна. Энэ жилийн хувьд харьцангуй олон бааз ажиллаж, гэр баазуудын үнэ ханш 100 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Нийт жуулчны баазын 20 хувь нь орон нутгийн иргэд байдаг. Мөсний баярын үеэр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд нийт 3-4 тэрбум төгрөгийн ашиг орлого олдог" гэсэн юм.

Мөсний баярын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаа, онцгой, хилийн цэргийн алба хаагчид ажиллах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

далай бохирдуулахаа боль хэдэн бор төгөргөний төлөө
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

5 цаг 22 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 57 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 57 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 57 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 57 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин