Батмөнх даян хааны бага насны тухай түүхэн роман хэвлэгджээ

2023-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших


Б.ОД

"Батмөнх даян хаан" түүхэн, танин мэдэхүйн романы нээлт  өнөөдөр боллоо. 

Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан энэхүү гурамсан романы эхний ботийг уншигчдад хүргэхэд бэлэн болсныг МУСГЗ, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Хүү хэлсэн юм. 

Эхний боть 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд Батмөнх даян хааны бага, залуу насыг (1464-1482 он) өгүүлж байгаагаар онцлогтой юм. Даян хаан 17 нас хүртэл хэрхэн амьдарч, хаан ширээнд суусан тухай түүхэн баримтад тулгуурлан бичжээ. 

Энэ талаар профессор Д.Хүү "Монгол Улс бол хаадын орон байсан. Монголын 38 их хаадын нэг нь Батмөнх даян хаан билээ. Түүхэн бүрхэг цаг үед Монголын алтан ургаас өргөмжлөгдсөн хаан юм. Даян хааны тухай домог л байдаг. Тэр домог аман зохиолоор тухайн цаг үетэйгээ зохицож, шинэчлэгдсээр өнөөг хүрсэн. Алтан ургийг устгаж, Халхын ноёдын сүүл тасарлаа гэсэн ойлголтыг тараах зорилготой хүнд цаг үед Мандухай цэцэн хатан түүнийг олж, дэвшүүлсэн. Би энэ романыг гудамжинд тавиад хуушуурын мөнгөөр зарчихгүйн төлөө тэмцэж яваа. Ийм хэмжээний дүр ч биш. Гол үйл явдал бол Батмөнх даян хааны удам судар, гэр бүлийн хүрээнд бичигдсэн. Түүхэн талаас нь авч үзвэл олон үеийг харуулах бүтээл. Уран сайхнаар худал хуурмагийг хэтрүүлсэн зүйл байхгүй.Нөгөө талаас түүхийн ховор баримтууд орсон учраас Монголын утга зохиолд орж ирж байгаа анхны танин мэдэхүйн романы тухай яриа гэсэн үг" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

5 цаг 24 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 59 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 59 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 59 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин